Алексей Навальный Орос руугаа буцна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

Берлины эмнэлэгт эмчлэгдэж байгаа Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальный эдгэрснийхээ дараа Орос руугаа буцна гэж Прокурорт мэдэгджээ. Энэ талаар “The New York Times” сонин Германы Аюулгүй байдлын албаны нэрээ нууцалсан даргын ярианд үндэслэн мэдээлжээ. Уг мэдээлэлд Германы прокурор Алексей Навальныйтай ярилцсан талаар өгүүлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Навальный биеийн байдал нь ямар байгаа, юу болсон, хаана байгаа зэргээ бүрэн мэддэг болжээ. Оросын сөрөг хүчний тэргүүн Германд цагаачлахыг хүсэхгүй байгаа гэнэ. Тэр Орос руугаа буцаж, ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа аж.

Өмнө нь “Их-7” бүлгийн улс орнууд ОХУ-д хандан Алексей Навальныйг хордуулсанд буруутай этгээдийг ойрын хугацаанд илрүүлж, Химийн зэвсгийг хориглох тухай конвенцын хүрээнд хариуцлага хүлээлгэхийг уриалсан юм.

Германы шинжээчид Навальныйг хордуулахад ОХУ-д боловсруулсан “Новичок” төрлийн химийн бодис ашигласан гэж дүгнэсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zoboo zob.(64.119.23.140) 2020 оны 09 сарын 15

naad muug chin hen alah gee gui l bhgui yu daa.hudalaa jvjegleed l bgaa hvn dee.orosdoo bol ogt noloogui gar daa.

0  |  0
Su ah(202.179.26.56) 2020 оны 09 сарын 15

Хордож үхэх хүсэлтэй новш юм байна л даа. Агуу их мафийн бүтэцтэй коммунист Орос орондоо очиж алуул даа. Жри тварь.

0  |  1
Top