Орчин үеийн эцэг эхчүүдэд: Таны хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулах санхүүгийн ТОП 5 алхам

2020 оны 09 сарын 15

Та яагаад одооноос хүүхдийнхээ санхүүгийн байдалд санаа зовних хэрэгтэй вэ? Дэлхий дахинаа өрсөлдөх чадвар нэмэгдэж, шил шилээ дарсан шинэ нээлт, технологийн ололтууд гайхашруулж буй энэ цаг үед таны хүүхэд бүгдтэй нэг ижил гараанаас эхлэх нь зүйн хэрэг. Тиймээс л та бид өнөөдрөөс эхлэн тэдний санхүүгийн нөхцөл байдалд анхаарч, хувийн санхүүгээ хэрхэн зохистой удирдахад нь чадлаараа туслах болж. Тэгвэл танд хүүхдийнхээ ирээдүйд хэрхэн хөрөнгө оруулах тухай ТОП – 5 алхмыг танилцуулъя.


  1. Бүгдийг тоглохоос эхэл – Bankaroo!

Хэдийгээр монгол төгрөгөөр удирдах боломжтой апп (Жишээлбэл, MoneyPro) -ууд байдаг ч UX дизайн нь хүүхдийн тань анхаарлыг тийм ч их татахгүй болов уу. Иймд дадал хэвшил болгохын тулд хүүхдийнхээ сонирхолд нийцэхүйц загвартай, хөгжилтэй апп санал болгоорой. Үүнд Bankaroo апп яг тохирно. Орлого, зарлагаа тогтмол хянаснаар таны хүүхэд үрэлгэн зангаасаа өөрөө татгалзах вий. Bankaroo-д хүүхэд тань аватар зургаа хүссэнээрээ оруулж, дуртай өнгөөрөө зардлаа ангилах зэргээр маш зугаатай байдлаар санхүүгээ удирдах боломжтой. Тоглох дургүй хүүхэд байдаг гэж үү?

 

  1. Төсөөллөө бодит болго – БуЖо хөтөлж сурцгаая

Бич, бич, бас дахин бичихийг зөвлөх нь санаснаас тань ч илүү үр дүнтэйг мэдэх үү? Гараар бичсэн аливаа төлөвлөгөө бодит болох магадлал нь хамаагүй өндөр байдаг. Иймд бяцхан үрсдээ хөгжилтэй байдлаар бичих дадлыг суулгаарай. Таны хүүхдийн хязгааргүй олон төсөөлөл, дэлхийг удирдах мөрөөдлийг БуЖо (Bullet Journal) бодит болгоно.

 

  1. Санхүүгийн хэрэгцээндээ тулгуурла – Хүүхдэд зориулсан TEEN карт

Банк бүр хүүхдэд зориулсан тусгайлсан үйлчилгээ санал болгодог. Хүүхэдтэйгээ хамт сууж байгаад тэдгээрийн онцлог, давуу болон сул талыг нь ярилцаж сонгоорой. Редакцийн зүгээс танд саяхан нээлтээ хийсэн TEEN картыг санал болгож байна. Хүүхдүүдэд зориулсан хөнгөлөлт, урамшуулал нь маш их анхаарал татсан шүү.

 

  1. Удирдлагыг гарт нь өг

Хүүхэд тань аливаа худалдан авалт хийх үед бэлэн мөнгө болон төлбөрийн карт өгч худалдагчтай шууд харилцуулах хэрэгтэй. Өөрт нь зориулан карт нээлгэж өгч, удирдлагыг гарт нь атгуул. Харин шийдвэр гаргахаас нь өмнө дансны үлдэгдлийг нь эелдгээр сануулахаа мартуузай. Ингэснээр хүүхэд дараагийн худалдан авалтдаа анхаарч, сэтгэл хөдлөлөөрөө худалдан авалт хийхээс татгалзана. Дэлхий даяар ээж, аавуудын дунд шалгарсан арга учир туршаад үзэхийг санал болгож байна.

 

  1. Аав, ээж – Ажил олгогч

Түүний бяцхан хөдөлмөрт тохирсон шан харамж олгоорой. Захиран зарцуулах хөрөнгө байхгүй бол хүүхэд тань юу сурах билээ? Тийм учраас тохирсон хэмжээнд, бага зэргийн урамшуулал олгож, хэрхэн зарцуулах талаар нь хамтдаа ярилцаарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top