Видео: Челси Брайтоныг ялж, Премьер лигийн 2000 оноогоо авлаа

2020 оны 09 сарын 15

Английн Премьер лигийн эхний тойргийн тоглолтууд явагдаж байна. Манчестер хотын багууд Европын Цомын тэмцээнд оролцсон тул Манчестер Сити – Астон Вилла, Бернли – Манчестер Юнайтед тоглолтууд хойшлогджээ.

Өчигдөр шөнө Брайтон баг Челсиг хүлээн авлаа. Челсигийн шинэ цэргүүд Кай Хавертц, Тимо Вернер нар эхний минутаас талбайд гарсан. Хэн нь ч гоол оруулаагүй ч баг нь 3-1 ялж, Премьер лигийн 2000 дахь оноогоо авлаа. Тэднээс өмнө хоёр баг л 2000 онооны босгыг давж байсан юм.  

Манчестер Юнайтед (2234 оноо), Арсенал (2014), Челси (2000), Ливерпуль (1951), Тоттенхэм (1654) оноотой байна.

Брайтон – Челси 1:3 (0:1, 1:2)

Фалмер

Гоол: 0:1 – 23, пенальти Жоржиньо, 1:1 – 54 Троссард, 1:2 – 56 Жеймс, 1:3 – 66 Зума.

Брайтон – Райан, Уэбстер, Уайт (Гросс, 79), Данк, Лэмпти, Марч, Биссума, Альсате (Жаханбахш, 79), Лаллана (Коннолли, 45), Троссард, Мопе.

Челси – Аррисабалага, Алонсо, Зума, Кристенсен, Жеймс, Жоржиньо (Аспиликуэта, 85), Канте, Хавертц (Хадсон-Одои, 80), Лофтус-Чик (Баркли, 61), Маунт, Вернер.

Шар хуудас: Лэмпти (81).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top