54 настай талбайд гарсан Х.Оюунбилэгийг дэлхий онцолж эхлэв

2020 оны 09 сарын 15

Монголын хөлбөмбөгийн Дээд лигийн Сумида-Жипро, Улаанбаатар багуудын тоглолтод Сумида-Жипро багийн хамгаалагч Х.Оюунбилэг 54 настайдаа талбайд гарж, нэгэн рекорд амжилт тогтоосон билээ.
 


Түүний талаар өчигдөр Японы СпоНичи сонин бичсэн бол энэ удаад Eurofootball сайт онцолжээ.

Тус сайтын мэдээнд “54 нас, 9 сартай Х.Оюунбилэг 24 жилийн дараа дахин мэргэжлийн түвшинд тоглолоо. Тэр 1996 онд зодог тайлаад байсан юм. Улаанбаатартай хийсэн тоглолтын 86 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Х.Оюунбилэг мэргэжлийн лигт 53 настайдаа тоглож байгаа Японы Казүгийн рекордыг эвдлээ. Гэхдээ тэр талбайд гараад тус болсонгүй, баг нь ялагдсан. Сумида-Жипро баг 15 ялагдаж, 7 гоол хийн, 82 гоол алдсан үзүүлэлттэйгээр хамгийн сүүлийн байрт явж байна” гэж бичжээ.

Гэхдээ Х.Оюунбилэг багтаа эдийн засгийн ашиг оруулах бололтой. Сүмида багийн албан ёсны твиттер хуудсан дээр Шведээс Х.Оюунбилэгийн гарын үсэгтэй өмсгөл авах хүсэлт ирсэн гэж бичсэн байлаа.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nemo bol gulug ym be(66.181.161.1) 2020 оны 12 сарын 18

Немогийн аав байна аа чи бол зайл төөрч будилж явахдаа таарсан хаягдмал гөлөг юмдаа хха

0  |  0
tsolmon(202.9.46.115) 2021 оны 03 сарын 15

aavdaa ih hairtai shuu minii aav ih mundg hun door ng hund handj helhd od bolohgeegu shv chaddag zuileeree hun manlailj bval tegd bolno shde od bolh ged bga um bol bhgu

4  |  0
Ронни(59.153.113.49) 2020 оны 09 сарын 15

Талбайд зүгээр гарах биш бүр маш хүчтэй тоглолт үзүүлж байна

0  |  0
Turtogtokh(202.126.89.44) 2020 оны 09 сарын 15

mundag ah bainaa

2  |  0
Амараа(66.181.161.42) 2020 оны 09 сарын 15

Oyunbileg sain hamgaalagch bnaa. Tumur hun bna

2  |  0
nemo(99.57.27.106) 2021 оны 03 сарын 15

er em hogshin zaluugui od boloh ovcin tusgee ene mongolchuud

3  |  6
Top