ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 09 сарын 15

Өнөөдөр 2020.09.15. Энэ оны 259 дэх өдөр бөгөөд он дуусахад 107 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 30 минутад мандлаа. 19 цаг 05 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 8 хэм дулаан, шөнөдөө -1 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын ардчиллын өдөр. Улс орнуудаас Энэтхэгт Инженерүүдийн өдөр бол Азербайжанд Үндэсний мэдлэгийн өдөр, Гватемала, Гондурас, Коста-Рика, Никарагуа, Сальвадорд Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Испанийн жүжигчин Кармен Маура, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Томми Ли Жонс, гурван удаагийн Оскарын эзэн, найруулагч Оливер Стоун, Их Британийн жүжигчин Софи Даль, Том Харди, Сассексийн гүн, Их Британийн хатан хааны ач хүү Харри зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1946: Болгар Бүгд найрамдах ардчилсан улс болжээ.

1949: Конрад Аденауэр ХБНГУ-ын анхны канцлер болов.

1959: Никита Хрущёвын АНУ-д хийх 13 өдрийн айлчлал эхэлжээ.

1997: Google.com домен бүртгэгдсэн байна.

2007: Перуд нууцлаг солир унажээ.

Өнөөдөр үс засуулвал хэрүүл тэмцэл ирнэ.

Энэ өдөр үхэр, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү, сангийн эх татах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн бол мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад таагүй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа юм.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top