Гэр хороололд амьдардаг ч ЗАЙСАНД байгаагаас илүү тансагладаг бүсгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

Монголд анх удаа хашаан дотроо лийр тарьж ургуулсан хөдөлмөрч, бүтээлч энэ бүсгүйг Л.Отгонцэцэг гэдэг.

Цаг агаарын эрс тэрс уур амьсгалаас үүдэн олон төрлийн жимс, ногоо тарихад хүндрэлтэй байдаг. Харин Л.Отгонцэцэг хүсвэл юуг ч хийж чадна гэдгийг харуулахын тулд өөрийн хашаандаа лийр тарьж, энэ жилийн шинэ ургацаа саяхан хурааж авчээ.

Арван жилийн турш өвөл, зуныг үл харгалзан лийрийн модоо арчилж, сайхан үгсээр мялааж, өөрийн хүүхэд мэт асарч тойглон, ургацаа хураан авдагтаа тэр туйлын баяртай, жаргалтай байдгаа ярьсан юм. 
 


Халуун оронд ургадаг жимсийг Монголд арчилж ургуулна гэдэг амаргүй.

Л.Отгонцэцэгийнх Баянгол дүүрэгт байрлах Бичил хорооллын хажууханд 0.07 орчим га газартаа төвхнөжээ. Хашааны хаалга нээгдсэн даруй нүд баясгам эрээн цэцэгс, нов ногоон моддын шуугиан угтав. Тансаглал гэж үүнийг л хэлэх байх.

Хашаан дотор мод, цэцэгсийг тойруулан байшин хүртэл зам тавьсан байлаа. Эднийх лийрний гурван модтой ба намрын өнгө хэдийнэ моддыг хучжээ. Цөөн хэдэн ширхэг лийр газарт унасан байв. Цааш явахад давжаа алим буюу бидний хэлж заншсанаар ранетик жимсний мод харагдав. Хурааж авах цаг нь арай болоогүйг эзэн нь тайлбарлалаа.

Ажилсаг бүсгүйн хашаанд мойл, интоор, гүзээлзгэнэ, агч мод, чавга, уутат помидор, эрдэнэшиш гээд тариалаагүй жимс, мод алга. Жимсний моддоос гадна Алтанзул цэцэг, Наранцэцэг, Сарнайн бут, Мандарваа, Астра, Шторкроза алаглана. 
 


Сурвалжлагын эзэн аав, ээжээсээ энэ хашаа, байшингаа өвлөн авч, эндээ элбэг дэлбэг сайхан амьдрал бүтээхийг зорьжээ. Жаран жилийн өмнө барьж байсан хашаа хэний ч нүд, сэтгэл баясахаар цэцэрлэгт хүрээлэн болж өргөжсөн нь гайхалтай. 

Л.Отгонцэцэг “Би цэцэрлэгт хүрээлэнгээ “Диваажингийн цэцэрлэг” гэж нэрлэдэг. Би энэ газарт байхдаа бүхий л муу муухай зүйлсээс холдож, сайхан энерги авдаг. Өөрийн гараар тарьсан жимс, ногоо маань хамгийн цэвэр ариун, өндөр чанартай хүнс болдог. Би хувьдаа үүнийг л тансаглал гэж хэлмээр байна” гэж бахдалтайгаар хуучлав.
 


Амьдралд өрнөх олон хар бараан үйл явдал дунд хөдөлмөрч хүн, тэр дундаа хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж суугаа түүнээс баяр баясгалан л мэдрэгдэж байсан юм.

Л.Отгонцэцэг ярилцлагын эхэнд “Сошиал орчин их сөрөг байх юм. Маш их бухимдал, улс төр, хямрал, өвчин зовлон зэрэг олон асуудал тэнд өрнөдөг. Харин миний хүссэн зүйл бол тэднийг сайхан зүйлд уруу татах. Ядаж л хэн нэгний хийсэн бүтээсэн зүйлийг хараад нэг ч гэсэн хүн баярлаасай, суралцаасай гэж хүсдэг. Боломжгүй зүйл гэж байдаггүй гэдгийг ухаараасай, монгол хүн бүр надаас үлгэр жишээ аваасай гэж боддог" гэсэн юм. 

Гэр хороололд амьдардаг гэхээр л шороон дунд амьдрах ёсгүй. Би гэр хороололд амьдардаг ч Зайсанд байгаагаас илүү тансаглаж чаддаг.

Бид шувууд жиргэсэн, модод шуугисан алтан намрын өнгийг биширсээр түүний гэрт орлоо. Хөргөгч дүүрэн жимсний компотоор дайлав. 

"Тарьсан жимс бүрээ удаан хадгалахын тулд компот хийдэг. Жимсний амтыг тэр чигт нь хадгалахаас гадна удаан хэрэглэх боломжтой болгодог” гэж тэр зөвлөлөө. 

Ихэнх цагийг хашаан дотроо өнгөрүүлдэг талаар хуучлахдаа “Зуны өглөө сэрээд гэрээсээ гарахад хашаанд маань тал талаас шувууд цуглачихсан байдаг. Өвсний үнэр, агаар, өнгө зэрэг жинхэнэ байгалийг хашаандаа л мэдэрч байна. Гэр хороололд амьдардаг гэхээр л гараа хумхиад, залхуураад, шороон дундаа зүгээр суугаад байж болохгүй. Би гэр хороололд амьдардаг ч Зайсанд байгаагаас илүү тансаг амьдарч байна” гэсэн юм.

Ажил хийвэл ам тосдоно гэдэг. Түүний бүтээсэн "Диваажингийн цэцэрлэг"-т зочилно уу!
 

 

Сэтгэгдэл ( 68 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэлэнгэ Дамдин(202.126.89.156) 2021 оны 05 сарын 30

Хөдөлмөрч ажилласаг сайн сайхан охинд баяр хүргэе. Үнэхээр бахархаж байна. Хүн хаана амьдрах нь гол биш, өөрөө л үнэхээр хичээн хөдөлмөр зүтгэлээрээ сайн сайхан сэтгэл энерги биеэрээ тав тухтай орчинг бий болгож чадаж байна. Охин чамд амжилт бүтээлийн лээдийг хүсэж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэвжин дэлгэрэх болтугай.

2  |  0
Сэлэнгэ Дамдин(202.126.89.156) 2020 оны 09 сарын 28

Хөдөлмөрч ажилласаг сайн сайхан охинд баяр хүргэе. Үнэхээр бахархаж байна. Хүн хаана амьдрах нь гол биш, өөрөө л үнэхээр хичээн хөдөлмөр зүтгэлээрээ сайн сайхан сэтгэл энерги биеэрээ тав тухтай орчинг бий болгож чадаж байна. Охин чамд амжилт бүтээлийн лээдийг хүсэж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэвжин дэлгэрэх болтугай.

1  |  0
Сэлэнгэ Дамдин(202.126.89.156) 2020 оны 09 сарын 23

Хөдөлмөрч ажилласаг сайн сайхан охинд баяр хүргэе. Үнэхээр бахархаж байна. Хүн хаана амьдрах нь гол биш, өөрөө л үнэхээр хичээн хөдөлмөр зүтгэлээрээ сайн сайхан сэтгэл энерги биеэрээ тав тухтай орчинг бий болгож чадаж байна. Охин чамд амжилт бүтээлийн лээдийг хүсэж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэвжин дэлгэрэх болтугай.

0  |  0
Сэлэнгэ Дамдин(202.126.89.156) 2020 оны 09 сарын 23

Хөдөлмөрч ажилласаг сайн сайхан охинд баяр хүргэе. Үнэхээр бахархаж байна. Хүн хаана амьдрах нь гол биш, өөрөө л үнэхээр хичээн хөдөлмөр зүтгэлээрээ сайн сайхан сэтгэл энерги биеэрээ тав тухтай орчинг бий болгож чадаж байна. Охин чамд амжилт бүтээлийн лээдийг хүсэж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэвжин дэлгэрэх болтугай.

0  |  0
Сэлэнгэ Дамдин(202.126.89.156) 2020 оны 09 сарын 23

Хөдөлмөрч ажилласаг сайн сайхан охинд баяр хүргэе. Үнэхээр бахархаж байна. Хүн хаана амьдрах нь гол биш, өөрөө л үнэхээр хичээн хөдөлмөр зүтгэлээрээ сайн сайхан сэтгэл энерги биеэрээ тав тухтай орчинг бий болгож чадаж байна. Охин чамд амжилт бүтээлийн лээдийг хүсэж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэвжин дэлгэрэх болтугай.

0  |  0
Oyunsuren(202.55.188.38) 2020 оны 09 сарын 28

Mundag yum be

3  |  0
Зочин(202.55.188.46) 2020 оны 09 сарын 28

Ямар гоё ажилсаг бүсгүй вэ амжилт хүсье хүмүүст сайн сайхныг үлгэрлэж байгаа мундаг бүсгүй байна.юун зайсан вэ гарчиг нь сонин юм вэ

2  |  0
Зочин(66.181.161.98) 2020 оны 09 сарын 21

Энэ жимсээ зардаг юм уу утасны дугаараа үлдээнэ үү

0  |  0
Мөнгөө(202.9.47.24) 2020 оны 09 сарын 28

Хөдөлмөрийн үр шимээрээ амьдрах нь хамгийн дээд жаргал гэдгийг яруу тодоор харуулж яваа ажилсаг бүтээлч уйгагүй хөдөлмөрч бүсгүйд амжилт аз жаргал хүсэе.

4  |  0
Чимгээ(59.153.115.143) 2020 оны 09 сарын 22

Мундаг бна

2  |  0
Ганэрдэнэ (202.9.46.47) 2020 оны 09 сарын 22

Мундаг хөдалмөрч хүн юм баяр хүргэё аз жаргал хүсьё

1  |  0
Амгаа(202.55.188.92) 2020 оны 09 сарын 22

Энэ тансаглал руу чинь ойртоод л бна хичээгээл бна бидэн хоёр

3  |  2
Chimeg B.(202.187.42.59) 2020 оны 09 сарын 22

Mundag busgui bna.Uriinhee hiisen zuiliinhee talaar emegteichuudad surgalt yavuulval zugeer um u.Az jargal hussen eruue!

3  |  1
Zochin(103.212.116.52) 2020 оны 09 сарын 23

Woow. Ulger jishee avnaa. Ene jil hashaa bariad duusch bga

4  |  0
Хорол(122.201.21.140) 2020 оны 09 сарын 23

Ямар сайхан ажилсаг бүсгүй вэ.улам их амжилт хүсье.

6  |  2
Cj(192.82.72.131) 2020 оны 09 сарын 22

Jimsniih ni l zurgiig awaad baihaar hashaaniih ni zurgiig holoos oligtoihon awahgui dee

9  |  2
Baigalmaa E(66.181.161.81) 2020 оны 09 сарын 22

Ymar mundag busgui ve amjilt husie suraltsah heregtei yum bndaa holboo barih dugaaraa ugch boloh bolvuu

5  |  1
D. Tungalag 9569106(66.181.161.53) 2020 оны 09 сарын 22

Mundag bvsgvid Amjilt hvsii Turshlaga sudalj huwaaltsaj bolhuu

7  |  0
Зочин(66.181.161.89) 2020 оны 09 сарын 22

Ямар мундаг бүсгүй вэ?

3  |  0
Зочин(66.181.161.89) 2020 оны 09 сарын 22

Ямар мундаг бүсгүй вэ?

2  |  1
Nurka(202.55.188.92) 2020 оны 09 сарын 22

Yamar mundag um be. Uulzaj mod yaj2 tarihig surah umsan

4  |  1
иьгэл(202.126.89.215) 2020 оны 09 сарын 22

мундаг хөдөлмөрч бүсгүйд амжилт хүсэе туршлагаасаа хуваалцаарай өөртөө чинь холбогдож болох уу

4  |  2
Зочин(202.126.89.210) 2020 оны 09 сарын 22

Ажил үйлс нь өндөр амжилт амьдралдүүрэн тань аж жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

3  |  0
zochin(103.229.122.135) 2020 оны 09 сарын 22

Mundag baharhal ymsw

1  |  1
Iliya(66.181.191.93) 2020 оны 09 сарын 22

Mundag

1  |  1
Buyankhishig (124.210.134.253) 2020 оны 09 сарын 22

Баяр хүргэе. Яамар хөдөлмөрч хүн вэ? Энэ сайхан туршлага, мэдлэгээсээ зөндөө хүмүүстэй хуваалцаарай. Би ч бас тэдний нэг байх болно. Амжилт хүсье.

1  |  0
энхээ(66.181.188.70) 2020 оны 09 сарын 22

үнэхээр мундаг бүсгүй юмаа гэр хороололын улсууд тэр сайхан талбайгаа ингэж болгомоор юмаа мундаг ажилсаг бүсгүйд амжилт

2  |  3
Батжаргал (80.215.201.202) 2020 оны 09 сарын 22

Бидэнд хийх юм их бн даа... Амжилт хүсье.\nМундаг бн аа

2  |  1
Boeo(85.2.165.99) 2020 оны 09 сарын 22

Zahisan d baihaar yaadiin bol

0  |  4
Bayrlalaaa(202.9.46.65) 2020 оны 09 сарын 22

Tanii shawi bolj ih yum surmaar bn

2  |  0
Зочин(66.181.190.187) 2020 оны 09 сарын 22

Сайхан байнаа, ийм гоё хүмүүсийг харахаар амьдрах хүсэл тэмүүлэл улам оргилж бна шүү, амжилт хүсье

8  |  1
Zochin(103.229.123.234) 2020 оны 09 сарын 22

Mundag ymaa amjilt hvsie

4  |  2
Zochin (64.119.18.88) 2020 оны 09 сарын 22

Yamar gaihaltai busgui ve. Bidnii dund ajilsag, beshirmeer humuus amidarch baina gehleer uneheer bayrlah yum. Bayr hurgiy.

2  |  1
A. Hурдавлет(117.111.13.183) 2020 оны 09 сарын 22

Хөдөлмөр хүнийг бий болгоно гэж энэ л байх даа.\nЗалууд эерэг хандлага түгээж байгаад баярлалаа

4  |  1
Зочин(203.91.115.52) 2020 оны 09 сарын 22

Үнэхээр ажилтай мундаг юм аа

3  |  1
Ganaa(150.129.140.155) 2020 оны 09 сарын 22

Үнэхээр тансаг юмаа. Амжилт ,аз жаргал гэж энэ байхаа

3  |  1
Цэрэнлхам (80.134.96.67) 2020 оны 09 сарын 22

Хөдөлмөрлөсөн хүн шангаа хүртдэг. Бахархам бүсгүй

6  |  1
ХАХАХА(202.179.24.29) 2020 оны 09 сарын 22

Зайсан нь тэгээд хамгийн тансаг бүх юм уу. Өглөө оройгүй түгжирсэн, Утааны үед бол яармаг нисэхээс их утаатай, Нарийнхан зам дээрээ зогсоолгүй тийм л сайхан юм байна \n

2  |  0
Narantsetseg(202.55.188.46) 2020 оны 09 сарын 22

Zaisan ger neriidel zuger l ner tomiyo bolgoj ashiglasan bna shude ternees bish barilga baigulamjin tansagiig erdoosoo end yariagui bna, shal uur realistic ym yarij bna end , zarem humuus buur neg yu cj hiij chadahgui bj yarihaas tsaashgui ymda, tegeed yah ym bi l neg ger horoollold amidardag geed utaa tortogondoo barigdsan gert amidrah yostoimuu, hiihguu bga negnee shuumjlene hiij buteesen negnee shuumjlene ene sorog comment bicheed bga humuus yawj hun muuldag gazarluga go go : ))

7  |  0
Оюун ямар гоё юм бэ(202.9.46.110) 2020 оны 09 сарын 22

Цаашаа өшөө ихийг хийж өөдрөг сайхан бүхнийг хүсэн ерөөе дөө амжилт хүсье ажилсаг бүсгүй минь, амжилт амжилт хүсье

5  |  0
x(202.126.90.30) 2020 оны 09 сарын 22

Zaisantai yug ni zuirledeg yum bol,

2  |  7
Munzuuk(66.181.161.126) 2020 оны 09 сарын 22

Agaariin bolon xursnii boxirdoltoi manai ger xoroolold jims nogoo tariad xvnsendee xereglej boloxkuuuu

3  |  11
Гэрэл(66.181.187.104) 2020 оны 09 сарын 22

Зайсан гэхээр тансаг хүмүүс байдаггүй ш дээ

4  |  1
Булган(192.82.68.24) 2020 оны 09 сарын 22

Ингэж сайхан хөдөлмөрч байх хэрэгтэй шү дэ.

8  |  0
Сод(150.129.140.88) 2020 оны 09 сарын 19

Үхсэн ацны тансаглал байх вэ дээ. Сайхан хөдөлмөрч хүн байна. Тансаглал гэдэг чинь шаал өөр юм. Зайсантай ч зүйрлэх юм биш.

5  |  2
мөнх(192.82.65.224) 2020 оны 09 сарын 22

Гарчиг бол үнэн өлөн, ядмаг сэтгүүлч вэ. Эмэгтэй бол гайхалтай

14  |  0
туяа(139.5.216.59) 2020 оны 09 сарын 22

гайхалтай.олон айл ийм болоосой.

5  |  0
Цэцэг(64.119.21.95) 2020 оны 09 сарын 22

Үнэн тагсаглал бна даа

4  |  1
Монгол(202.9.46.0) 2020 оны 09 сарын 22

Мундагын мундаг!!! Баярлалаа!

4  |  0
оюунаа(202.179.21.250) 2020 оны 09 сарын 22

ямар мундаг юм бэ. амжилт

3  |  0
ezegtei(150.129.142.207) 2020 оны 09 сарын 22

Yamar mundag hodolmorch yum be bayar hurgei

6  |  1
Нэр (66.181.189.100) 2020 оны 09 сарын 22

66.181.163 ip tai атаархуу новш. Энэ чинь газар хагалж жил бүр ногоо тарихаас чинь өөр. Аль хэдийн ургачихсан жимсний мод!!!! Бордсон бордоогүй жимсээ өгөөд явна. Ямар балиар сөрөг юм бэ

5  |  0
У. Үүрцайх(66.181.161.63) 2020 оны 09 сарын 22

Ямар сайхан юм бэ мундаг бүсгүй бна амжилт \n

3  |  0
Лийр өөр газар бий(66.181.161.114) 2020 оны 09 сарын 19

Говь-Алтай аймгийн Алтай суманд лийр ургадаг юм. Анх итшээгүй. Нүдээрээ хараад итгэсэн дээ.

2  |  2
Zochin(60.100.246.128) 2020 оны 09 сарын 22

Ajilsag hodolmorch busgui bnaa mnai ger horoololihon arail denduu zalhuu er n mongolchud. Bairniha gadaa ch tsetseg nawch tarihgui har shoroo. Gereel goyod bn haalganaas tsaadah er hamaagui aminchhn uzeltei. Ayn orniuleed bn inged neg n hiihed duuraih durtai ataarhu humuus hiine de uul n. Gewch ger horoolold denduu yaduu tur orshin suugchid ih bolj.

3  |  2
зураг (202.131.234.242) 2020 оны 09 сарын 19

зураг нь дээр хашааг яаж тохижуулсан байдалыг харуулж чадаагүй байхын уг нь харуулсан бол

8  |  0
Чимэг(64.119.16.154) 2021 оны 01 сарын 03

Сайхан байнашүү. Нөхартэйгээ хашаа аваад гармаар байдаг. Энэ хүн дургүйцээд байхы. 4 ханан дунд юу чхийхшүй уйдаж үхэхнээ. Лав хорин жил амьдрах нас байхы. Яадгийм ганцаараа очиж амьдардаг юм билүү кк. Үнэхээр сэтэл сэргэмээр сайха байнашүү. Гайхалтай энерги авлаа

16  |  1
хотын иргэн(203.98.77.101) 2020 оны 09 сарын 22

ямар гоё юм бэ мундаг, очиж үзэх юмсан , гайхалтай

4  |  0
Иргэн(66.181.180.48) 2020 оны 09 сарын 22

Ямар гоё амьдардаг юм бэ,Диваажин юмаа

3  |  0
(66.181.168.131) 2020 оны 09 сарын 22

Iim jijig gazar yum tariad udahgui har hursgui bolood baasaar borddog bolnodo,tegeed hyatad solongos shig 1 sard 1 hurz hailtal ni huchilleg hurstei boloh baihda

1  |  11
(66.181.168.131) 2020 оны 09 сарын 22

Otgontsetsegiin baasaar bordson jims yum uu

2  |  13
zochin(49.98.145.29) 2020 оны 09 сарын 22

mundag busgui hunees yum guihgui baigaaraa yum buteedeg iim uls iig demjeh heregtei ulger duurailaltai zuv hun bna ... Mgl ajil gui avgai nar ene busguig.s suralthaasai da

3  |  0
иргэн(202.9.46.155) 2020 оны 09 сарын 22

Гайхалтай. Янзтай хөдөлмөрч эмэгтэй байна.Очиж харах юмсаааан.

3  |  0
Zochin(66.181.177.167) 2020 оны 09 сарын 22

wow. Yamar mundag hudulmurch emegtei ve? Jims hudaldaj avmaar baina.?

3  |  0
Иргэн(66.181.190.153) 2020 оны 09 сарын 22

Ymar mundag busgui ve,bayar hurgei ! Baharhaltai saihan uilstei hun ym Yostoi nud bayasgaj baina shuu !

3  |  0
Шархүү(139.5.219.35) 2020 оны 09 сарын 19

утасыг нь явуулна уу? зөвлөлгөө авах гэсэн юмаа.99185760 залгана уу?

2  |  0
Zochin(66.181.190.153) 2020 оны 09 сарын 22

Ymar mundag busgui ve ! Mash tom bayar hurgei ih amjilt husei ! Bagharhaltai saihan uilstei hun ym .

3  |  0
Зочин(182.160.0.248) 2020 оны 09 сарын 22

Ямар сайхан юм бэ!!!!Баяр хүргэе !!!! хаяг байна уу танилцмаар байна !!!!!!

6  |  1
Top