Пау Газол охиндоо Коби Брайантын охины нэрийг өгчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 14

Испани болон Милоуки Бакс багийн сагсан бөмбөгч Пау Газол шинэ төрсөн охиндоо нэгэн цагт нэг багт хамтран зүтгэж байсан Коби Брайантын охин Жианна Брайантын нэрийг өгчээ.

NBA лигийн хоёр удаагийн аварга Пау Газол энэ сарын 13-ны өдөр төрсөн шинэ төрсөн охиндоо Элизабет Жианна Газол гэх нэр хайрлажээ.

“Манай гэр бүл ярилцаж байгаад нэгэн цагт хамтран зүтгэж байсан сод нэгэн андынхаа охины нэрийг хайрлахаар болсон. Үнэхээр баяртай байна. Мамба үүрд” гэж Пау Газол ярьжээ.

Тэдэнд Коби Брайантын эхнэр Ванесса Брайант инстаграм хуудсаараа дамжуулан баяр хүргэж “love you 3” гэх пост оруулжээ.

Өдгөө 40 настай Пау Газол анхныхаа хүүхдээ өлгийдөн авч байгаа нь энэ юм.


Эх сурвалж: E Online

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top