ДЭМБ | Нэг хоногт илрэх ХАЛДВАРЫН ТОО нэмэгдлээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 14

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг хоногт илрэх коронавирусний тохиолдол эрс нэмэгдсэн болохыг анхаарууллаа.

Дэлхий даяар өчигдөр 307.9 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн нь коронавируст цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Түүнчлэн коронавирусээс шалтгаалсан эндэгдэл ч нэмэгдсэн байна. Өчигдөр дэлхий даяар 5.5 мянган эндэгдэл бүртгэгдэж дэлхий даяар коронавирусээс шалтгаалж 917.4 мянган хүн энджээ.

Дэлхий даяар коронавирусний оноштой 28 сая хүн байгаа бөгөөд үүний талаас илүү хувь нь Өмнөд болон Хойд Америкт байна.

Цаашид халдварын тархалт Европ, Ази тивд нэмэгдэх хандлага ажилагдаж байгаа тул халдвар хамгааллын дэглэм баримтлах, гараа тогтмол ариутгах, амны хаалт зүүх, чийгтэй цэвэрлэгээ хийх, агаарыг тогтмол сэлгэж байхыг мэргэжилтнүүд анхааруулж байна.


Эх сурвалж: BBC

Top