Неймар арьс өнгөөр ад үзэгдэв үү?

2020 оны 09 сарын 14

Францын хөлбөмбөгийн лигийн гуравдугаар тойрог хэл ам, хэрүүл шуугиантай өндөрлөлөө. Тойргийн гол тоглолтод ПСЖ баг талбай дээрээ Марселийг хүлээн авч, 0-1 ялагдлаа. ПСЖ багт коронавирусний халдвараас эргэн ирсэн Неймар, Паредес, Ди Мария нар гарсан ч оноо авч чадсангүй.

Тоглолтын сүүлд Леандро Паредес өрсөлдөгчөө унагааснаар тоглогчид нэг нэгнээ түлхэн, бараг зодолдов. Шүүгч видео бичлэг үзээд ПСЖ-ийн Паредес, Левен Курзава, Марселийн  Жордан Амави, Дарио Бенедетто нарыг улаан картаар торгосон. Дараа нь туслах шүүгчидтэй зөвлөлдсөний эцэст Неймарыг мөн талбайгаа хөөлөө. Неймар Альваро Гонсалесийг ар талаас нь цохиж байгаа дүрс бичлэгт үлдсэн байжээ.
 

Харин Неймар талбайгаас гарахдаа Альваро Гонсалесийг арьс өнгөний үзэл гаргасан гэж буруутгасан. Альваро Неймарыг хар гэж нэрлээд зогсохгүй ПСЖ-гийн нэгэн тоглогчийг балиар сармагчин  минь амаа хаа” гэж доромжилсон гэж тэр заргалдсан билээ. Харин Альваро Ди Мария өөр рүү нь нулимсан гэж маргалдаж байгаа.

Лигээс энэ асуудлыг дахин хэлэлцэж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гарсан эсэхийг шүүх юм.

ПСЖ – Марсель 0:1 (0:1, 0:0)

Парк де Пренс

Гоол: 0:1 – 31 Товен.

ПСЖ – Рико, Флоренци (Дагба, 84), Кимпембе, Бернат (Курзава, 84), Керер, Гуйе, Верратти (Паредес, 71), Ди Мария, Эррера (Дракслер, 61), Сарабия, Неймар.

Марсель – Манданда, Чалета-Цар, Сакаи, Альваро Гонсалес, Камара, Пайет (Радонич, 77), Гуйе (Бенедетто, 58), Лопес (Стротман, 68), Ронжье, Товен (Жермен, 77), Амави.

Шар хуудас: Сакаи (7), Пайет (11), Неймар (11), Флоренци (13), Гуйе (38), Альваро Гонсалес (50), Бернат (52), Лопес (61), Бенедетто (71), Паредес (72), Ди Мария (74), Стротман (90).

Улаан хуудас: Амави (90), Курзава (90), Паредес (90), Бенедетто (90), Неймар (90).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top