МУБИС-д хөл бөмбөгийн анги хичээллэнэ

2020 оны 09 сарын 11

Монголын Хөл Бөмбөгийн Холбоо ирээдүйн шилдэг боловсон хүчин бэлтгэх бодлогын хүрээнд Хятадын Хөл Бөмбөгийн Холбоо болон МУБИС-тай хамтран “Атлетик Карьер” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Үүний үргэлжлэл болгож 2.5 жилийн хугацаатай эчнээ ангийг хичээллүүлэх хамтын ажиллагааны гэрээг МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн захирал Г.Энхсайхан болон Монголын Хөл Бөмбөгийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар нар зурлаа.

Хөл бөмбөгийн спортод хайртай, дуртай спортоороо мэргэжил эзэмшин, дасгалжуулагч болох сонирхолтой залуусыг "Атлетик карьер" ангид бүртгэж байна гэж Монголын хөл бөмбөгийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top