Видео: ЛеБрон, Дэвис хоёрын дабл-дабл ялалт авчирлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 11

Өнөөдөр НБА-гийн плей-оффын нэг тоглолт явагдлаа. Өрнө бүсийн хагас шигшээд Лос-Анжелес Лейкерс, Хьюстон Рокетс багууд 4 дэх тоглолтоо хийж, Лейкерс 110:100 ялалт байгууллаа. Калифорний баг цувралд 3-1 тэргүүлж эхэллээ.

Энтони Дэвис 29 оноо, 12 самбар, ЛеБрон Жеймс 14 оноо, 14 самбар буюу хоёр лидер дабл-дабл хийсэн байна. Хьюстон багаас Рассел Уэстбрук 25 оноо чээ.

Дараагийн тоглолт энэ сарын 13-нд болно.

Хьюстон – Лейкерс 100:110 (22:26, 19:31, 29:29, 30:24)

AdventHealth Arena

Хьюстон: Уэстбрук (25), Харден (21 + 10 дам), Гордон (19), Ковингтон (3), Такер (0) – гараа; Риверс (14), Маклемор (9), Грин (9 + 7 дам).

Лейкерс: Дэвис (29 + 12 сам), Жеймс (16 + 15 сам + 9 дам), Колдуэлл-Поуп (10), Грин (10), М-ф Моррис (9) – гараа; Карузо (16), Рондо (11 + 10 сам + 8 дам), Хортон-Такер (5), Кузма (4).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top