ВИДЕО: ЛеБроны 36 оноогоор Лейкерс цувралыг тэргүүлж эхэллээ

2020 оны 09 сарын 09

Өнөөдөр өглөө НБА лигийн Өрнө бүсийн хагас шигшээ тоглолт Реюньонд явагдаж, Лос-Анжелес Лейкерс баг Хьюстон Рокетсийг 112:102 харьцаатай яллаа.

Лейкерсийн бүрэлдэхүүнд ЛеБрон Жеймс 36 оноо авсан бол Энтони Дэвис 26 оноо, 15 самбар гэсэн дабл-дабл хийжээ. Цувралд Лос-Анжелес Лейкерс 2-1 тэргүүлж байна. Лейкерс хамгийн сүүлд 2010 онд лигт түрүүлж байлаа.

Хьюстон – Лейкерс 102:112 (33:32, 31:29, 18:21, 20:30)

AdventHealth Arena

Хьюстон: Харден (33 + 9 сам + 9 дам), Уэстбрук (30 + 8 сам + 6 дам), Ковингтон (10), Гордон (10), Такер (3) – гараа; Грин (16), Маклемор (0), Риверс (0).

Лейкерс: Жеймс (36 + 7 сам + 4 блок-шот), Дэвис (26 + 15 сам + 6 дам), Колдуэлл-Поуп (6), Грин (2), Макги (0) – гараа; Рондо (21 + 9 дам), Кузма (14), Карузо (5), М-ф Моррис (2), Жей Ар Смит (0).
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top