“Apple” бөмбөлөг хэлбэртэй хөвдөг дэлгүүр нээнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 09

Үндэстэн дамнасан технологийн “Apple” компани нэгэн өвөрмөц дэлгүүр нээхээр болжээ. Тус компани усан дээр байрласан бөмбөлөг хэлбэртэй шилэн дэлгүүрээ Сингапурт улсад нээхээр бэлтгэж байна.

Марина Бэй буланд байрлах дан шилээр бүтээсэн энэхүү байгууламж 10 тулгуур багана дээр тогтдог аж. Эртний Ромын Пантеон сүмээс санаа авсан гэж архитекторууд нь ярьжээ. Дэлгүүрээс хотыг 360 хэмээр тольдох боломжтой бөгөөд шилэн дээврээр нэвтрэх нарны гэрэл дотор орон зайг бүрэн гэрэлтүүлдэг байна. Байгууламжийн дээд хэсгийг ороосон хөндлөн нарийн төмөр гялбахаас хамгаалах аж. “Apple Marina Bay Sands” нэртэй дэлгүүрийн дотоод заслыг мод, төмрөөр хийсэн бөгөөд худалдааны танхимд амьд мод тарьжээ.

Энэ сарын 10-нд нээлтээ хийх энэхүү өвөрмөц дэлгүүр коронавирусний халдвараас сэргийлэх бүхий л арга хэмжээг авах гэнэ. Үйлчлүүлэгчдийн халууныг хэмжихээс гадна амны хаалт зүүх, худалдааны танхимд хүн хоорондын зай барих  шаардлага тавих аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top