ФОТО: Цахим луйвар хийсэн ХЯТАД ИРГЭДИЙГ шүүж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 09

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх хэргээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лью Тинг Хуа нарын 15 хүнийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд яг одоо болж байна.

Уг хуралд шүүгчээр Т.Шинэбаяр ажиллаж байгаа бол шүүгдэгч нар нийт 20 өмгөөлөгчтэйгөөр хуралд оролцож байна. 

Хэргийг сануулбал, өнгөрөгч 2019 оны аравдугаар сарын 30-нд Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан байдаг. Хэргийг шалгах явцад, дээрх иргэд Монгол Улсад мөнгө угаасан, цахим залилан, луйвар хийсэн болох нь тогтоогдсон юм. Улмаар дээрх хэргийг голлон зохион байгуулсан БНХАУ-ын нэр бүхий иргэдийг саатуулж, бусад иргэдийг Монгол Улсаас албадан гаргаад байгаа билээ. Монгол Улсаас албадан гаргасан хятад иргэдийг БНХАУ-ын Эрээн хот дахь цагдаагийн алба хаагчид хүлээн авч мөн хэрэг үүсгэн цагдан хориод байгаа билээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top