Хууль, тогтоомжуудын англи хувилбарыг цахим хуудаст байршуулж эхэллээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 08

Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, тогтоомжуудын англи хэл дээрх албан бус орчуулгыг цахим орчинд байршуулж эхэлжээ.

Тодруулбал legalinfo.mn цахим хуудаст байршуулж эхэлсэн байна.

Хууль, тогтоомжуудад судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл авах, харьцуулах зорилготой иргэд, судлаачид, байгууллагуудад англи хувилбартай танилцах, хууль, эрх зүйн орчин нөхцөл зэргийг судлахад онцгой ач холбогдолтой ажээ.

Одоогор Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн улсын бүртэглийн тухай зэрэг дөрвөн хуулийн англи хувилбарыг байршуулаад байна.

Цаашид эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем legalinfo.mn цахим хуудаст бүх хуулиудыг орчуулахаар төлөвлөжээ.

Хуулийн англи хувилбартай уншигч та ЭНД ДАРЖ танилцана уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top