ОЛОН ӨНГӨ: Ажлаа хийх үү, хүүхдээ зөөх үү!

2020 оны 09 сарын 09

Нэгэн үе сургуулийн орчин гэдэг хүүхэд шуугиж, хөөцөлдөн тоглосон газар байлаа. Харин одоо өглөөнөөс орой хүртэл эцэг эхчүүдийн хөлд дарагдаж байна.

Өглөө эхний ээлжний хүүхдүүд найман цагт хичээлдээ орж байгаа бол бага ангийн хүүхдийн 17 цаг өнгөрөөгөөд тарна. Энэ хооронд хүүхдүүдээ хүргэж, тэднийг авах их ажилтай эцэг эхчүүд ийн цуглаж байгаа юм. Ажилтай нэг нь ажлынхаа дундуур хүүхдүүдээ зөөж байхад зарим нь хичээлийг нь тартал сургуулийн гадаа хүлээнэ. Нэгээс тавдугаар ангийн олон хүүхэдтэй хүмүүс нэг үгээр сургууль дээр өнжиж байна. Нэгийг нь аваад, нөгөөг нь хүргэж, дахин авсаар өдөр өнгөрнө. Долоо хоногт гурван өдөр хичээллэж байгаа учраас зарим өглөө андуурах ч тохиолдол гарна. Түгжрэлээс өмнө амжих гэж эртлэн босож, унтаагаараа шахуу хүүхдээ сургуульд нь хүргэсэн ч “Танай хүүхдийн хичээл маргааш орно” гэсэн хариулт сонсох нь тийм ч таатай байхгүй.

Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан цар тахлын үе гэдгийг хаа хаанаа ойлгож байгаа ч хүүхдүүдийг долоо хоногийн гурав хоног хичээллүүлэхээр өвчин тусахгүй. Харин тав хоног хичээл орчихоор өвчин халдчих гээд байгаа юм шиг байдлыг л огт ойлгохгүй байна.

Эх сурвалж: "Өглөөний сонин"

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аа(202.126.89.56) 2020 оны 09 сарын 09

Уг нь 5 хоног зөөхөөр 3 хоног зөөх нь арай л амар биш үү? Ер нь үр хүүхдээ зөөдөг хариуцлагатай эцэг эхчүүдийг төрөөс дэмжмээр байгаа юм ирээдүйн иргэнийг хариуцлагатайгаар бэлдэж баына ш дээ тэд. Даан ч ядуу орны зовлон их юм даа.

0  |  0
Top