Я.Содбаатар: Хилийн хоригийг үргэлжлүүлэн СУНГАНА

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 07


Улсын онцгой комисс, Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг есдүгээр сарын 15-ныг хүртэл сунгасан. Тэгвэл ирэх долоо хоногт болох Улсын онцгой комисс (УОК), Засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх юм.


Энэ талаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатараас тодрууллаа. 

Тэрбээр “Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгах эсэхийг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Эхлээд УОК-ын 30 дугаар хуралдаан болно, дараа нь Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэр гаргана.

Асуудал хариуцаж байгаа хүний хувьд харахад өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэл буурахгүй байх гэж бодож байна. Гэхдээ дотоодод цар тахал алдаагүй байгаа учраас дотоодод явуулж байгаа худалдаа, үйлчилгээний чиглэлийн бүх үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх чиглэл барьж байна.

Худалдаа, үйлчилгээний салбарт тавьж байгаа бүх шаардлагыг хэвийн горимд оруулна. Мөн хичээл сургуулийн үйл ажиллагааг үе шаттайгаар хэвийн горимд шилүүлнэ гэж бодож байгаа.

Есдүгээр сарын 14-нөөс аймгийн төвийн сургуулиуд танхимын сургалт руу шилжүүлэх бол 21-нээс нийслэлийн сургуулиудыг шилжүүлнэ. Есдүгээр сарын 14-нөөс МСҮТ, аравдугаар сарын 4-нөөс их, дээд сургуулиудын хичээлүүдийг хэвийн болгохоор ажиллаж байна. Нэг өдөр бүгдийг нь хэвийн горимд оруулбал хүний бөөгнөрөл үүсэх эрсдэлтэй. Тиймээс үе шаттай шилжүүлье гэж мэргэжлийн байгууллага үзсэн.

Хил нээх тухайд энэ цар тахал хэзээ намжиж, улс орнууд хэзээ хилээ нээхийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Манай улсын хувьд ирэх оны эхний хагас хүртэл хязгаарлалттай амьдрах байх. Дэлхий нийтэд ч хилээ нээж, өндөржүүлсэн бэлэн байдлаа сулруулснаар өвчин дахин дэгдсэн тохиолдол их байна. Тиймээс яг одоогоор хилээ хэзээ нээхийг хэлж мэдэхгүй байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үншигч(192.82.73.84) 2020 оны 09 сарын 09

Арай хол хэлж баынй

0  |  0
huts(66.181.161.120) 2020 оны 09 сарын 08

ene hiliin horig nereer jijig dund bizness hereglegchidiig nuhchin darch tom mongotei bizness erhlegchidiin demjsen vzegdel bolj bn mongtein naimaagaa hiij kompan neriidleer mongoo ugaagad l bh ym daa ard irgediig samuuralad l bh ym daa hoorhii

0  |  0
Зочин(121.254.41.81) 2020 оны 09 сарын 08

Арай л хоцорсон сэтгэлгээтэй ард түмэн нь тархи гүн угаалгачихсан 14 хоног болгоод иргэдээ хурдан татаачээ

0  |  0
Baagii(158.222.170.204) 2020 оны 09 сарын 08

Tsag hugatsaanii barimjaagaa algsan toriin tushee yu yariad baina aa.Ireh onii ehnii hagas hurtel gej hegen sariig heleed baina aa.Arai 6 sariin 1 bish bizdee.Tegej bodoj baij magadgui l Maanag haragdaj baina.1 sariin 1 gej helj medehgui l dee.

1  |  0
erka(103.57.95.68) 2020 оны 09 сарын 08

zuitei hilee neegeed hereggui dotoodiin uildverlel nemegdej baig\n

0  |  1
Zochin(107.77.201.97) 2020 оны 09 сарын 07

Dalii nvvrelsen luivarchin

0  |  0
Zochin(103.26.194.63) 2020 оны 09 сарын 08

Hiliin horigiig sungah heregtei vaktsin garch buh hunhamragdsani daraa l.....zarim oron daraa oni 3/1 hurtel hil horigoo sungaj bn Ene ayult tahal orood irvel hetsuu diilsehgui humuus mini ene chni tahal shuu.\nAvarliin od maskaa sain zuugeeree hun \nard mini

0  |  1
zochin(139.5.218.233) 2020 оны 09 сарын 08

14 xonog bolgo gene uu xaanaxiin tagnuul ve 19, 20 daxi xonog deer virus ilreed baixad chin iimerxuu muusain yumnuudiig gadnaas oruulj irex xereggui shuu mongold baigaa 3 saya xunii erx gej bas baidag yum shuu muu malaa xarin sain ajillaj baigaa UOK -d amjilt xusie

0  |  2
Эрдэнэ(103.57.94.237) 2020 оны 09 сарын 08

тусгаарлалтын хохогго 14 болнооч ирсэн өдөр нь шинжилгээ 1 аваад 10 13 дахь хоногт нь 1 1 авахад болно бусад улс хилээр орж ирхэд нь 1 14 дэхь өдөр нь 1 аваад болж байна харинхөлдөөсөн бүтээгдхүүн хилээр орохыг түр хориглох хэрэгтэй

2  |  3
Зочин(103.10.21.25) 2020 оны 09 сарын 08

ТУСГААРЛАЛТЫГ 21 хоног хэвээр нь байлга...Та бүхэн өөрсдийн хүслээр өөрсдийнхөө төлөө сурахаар ажиллахаар аялахаар эмчлүүлэхээр явцгаасан Хэн ч ийм хэцүү өвчин гарч хэцүү байдалд орно гэж тооцоолоогүй Иймд эх орондоо ирлээ шаардах зүйлээ ном журмын дагуу л шаард илүү дутуу үйлдэл бүү гарга ..Алдаа оноо байгаа л байх ...Вирусын эсрэг ажиллаж ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ хамгаалан ДОТООДДОО АЛДАХГҮЙГ ХИЧЭЭН бүтэн 9 сар гаруй хугацаанд тэмцэж байгаа ЗГ УОК ЭМЯ ХӨСҮТ ЗӨСҮТ МХ ЦЭРЭГ ЦАГДАА ТАГНУУЛ МИАТ ТӨМӨР ЗАМ гэх мэт асар олон хүний ХӨДӨЛМӨР ЗҮТГЭЛИЙГ ХҮНДЭЛ БОД ТУНГАА .Та бүхэн эх орондоо тавтай морил

3  |  4
Зочин(103.10.21.25) 2020 оны 09 сарын 08

Зөв дэмжиж байна Вакцин гарч дэлхий даяар вакцинд хамрагдсаны дараа л хил нээх талаар бодох хэрэгтэй дээ Харин өөрийн хүсэлтээр явах иргэнд... оюутанд....заавал явах ажилтай иргэдийг зохих журмын дагуу явуул....Гадаадаас ирсэн иргэдийг 21 хоногоор нь хэвээр байлга ..удаан тусгаарласаны хүчинд дотроо алдахгүй барьж байгаа шүү ЭХ ОРОНДОО ИРЧИХЭЭД ЭЛДЭВ ААШ АРАНШИН ГАРГААД БАЙГАА ИРГЭД санаатай даалгавартай юм биш биз цаанаасаа даалгавар авч их хэмжээний мөнгө төгрөг хүртчихээд даалгавраа биелүүлэх гээд байгаа юм биш үү ТИЙМ биш юм бол эх орондоо ирлээ хүн шиг байцгаа та нар

1  |  3
Зочин(150.129.140.112) 2020 оны 09 сарын 08

Зøв хилээ нээж хэрэггvй.

4  |  1
Зочин(202.126.89.192) 2020 оны 09 сарын 08

Хилээ нээж болохгүй.Бусад орнуудад 2 дахь үе эхэлсэн бна.гадуур ханиад их бна.бага насны хүүхдүүдийг анхаарах нь чухал шүү.

2  |  2
Зочин(202.9.46.197) 2020 оны 09 сарын 07

Албан газрын ажилтнуудын ажлын цагийг хурууны хээгээр бүртгэх нь өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөл байдалд тохирч байна уу?

3  |  0
Зочин(202.126.88.225) 2020 оны 09 сарын 08

Зүйтэй . Улс орныхоо эрх ашгийг 1 тавих н зөв өө..

2  |  2
Зочин(202.126.88.225) 2020 оны 09 сарын 08

Зүйтэй . Улс орныхоо эрх ашгийг 1 тавих н зөв өө..

1  |  3
Зочин(202.126.88.225) 2020 оны 09 сарын 08

Зүйтэй . Улс орныхоо эрх ашгийг 1 тавих н зөв өө..

2  |  3
Зочин(202.126.88.225) 2020 оны 09 сарын 08

Зүйтэй . Улс орныхоо эрх ашгийг 1 тавих н зөв өө..

1  |  3
Зочин(202.126.88.225) 2020 оны 09 сарын 08

Зүйтэй . Улс орныхоо эрх ашгийг 1 тавих н зөв өө..

1  |  3
Зочин(64.119.20.184) 2020 оны 09 сарын 08

Сунгана бариха ч гэх шиг Энэ хулгайч хаданд мөн цойлж байна аа

5  |  1
зочин(71.85.149.28) 2020 оны 09 сарын 08

карантинаа 14 хоног болгооч мөн иргэд хурдан ирэх боломж олгооч та нар иргэдээ авчирахад нэг ч мөнгөөр туслаагүй тусламж зээлийг идчихээд яаж ингэж ярьж чаддаг бна ждүчин

5  |  2
зочин(71.85.149.28) 2020 оны 09 сарын 08

карантинаа 14 хоног болгооч жоохон хурдан иргэдээ ирэх боломж олгооч та нар нэг ч мөнгө зараагүй бж

3  |  2
Иргэн(103.26.194.44) 2020 оны 10 сарын 19

Мал

5  |  1
Top