ОУОХ: Коронавирусээс үл хамааран Токиод олимп болно

2020 оны 09 сарын 07

ОУОХ-ны Дэд ерөнхийлөгч Жон Коутс Токиогийн зуны олимпын наадам цар тахлын байдлаас үл хамааран хугацаандаа явагдана гэж мэдэгдлээ.

“Токио 2020” олимп энэ зун болох ёстой байсан боловч коронавирусний улмаас нэг жилээр хойшилсон билээ.
 


Жон Коутс “Коронавирус байсан ч, байгаагүй ч Токиогийн олимп явагдах болно. 2021 оны долоодугаар сарын 23-нд эхлэнэ. Уг нь энэ олимпын гол сэдэв нь Япон улс 2011 оны газар хөдлөлт, цүнамигаас хэрхэн сэргэн босож байгааг харуулах ёстой байсан. Харин ирэх жил коронавирусийг ялан дийлсэн гэсэн сэдэвтэй байх болов уу. Зохион байгуулагчдын хийх ёстой гол зүйл бол аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээг авч, бэлэн байх. Зарим улсад коронавирусийг хяналтдаа оуулсан бол зарим оронд байдал хэцүү байна. Олимпод дэлхийн өнцөг булан бүрийн 206 орны тамирчид ирнэ. Сайн бэлтгэх хэрэгтэй” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top