ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 08

Өнөөдөр 2020.09.08. Энэ оны 252 дахь өдөр бөгөөд он дуусахад 114 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 20 минутад мандлаа. 19 цаг 19 минутад жаргана.

Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 24 хэм, шөнөдөө 9 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн физик эмчилгээний өдөр. Мөн Олон улсын бичиг үсгийн өдөр. Улс орнуудаас Пакистан, Мальтад Ялалтын өдөр, Хойд Македонд Тусгаар тогтнолын, Орост Бородиногийн тулааны өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Германы жүжигчин Томас Кречманн, Америкийн жүжигчин Дэвид Аркетт, Их Британийн жүжигчин, Эммигийн шагналт Мартин Фримен, Унгарын шатарчин Петер Леко, Америкийн дуучин Пинк, Португалийн хөл бөмбөгч Жоау Моутинью зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1914 оны энэ өдөр Хиагт хотод Хятад, Орос, Монгол гурван улсын хэлэлцээ эхэлжээ. Хэлэлцээ есөн сарын турш үргэлжилсэн байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1945: Америкийн цэргүүд Солонгосын хойгийн өмнөд хэсэгт нэвтрэв.

1952: Эрнест Хемингуэйн “Өвгөн тэнгис хоёр” туужийн анхны хэвлэлт гарчээ.

1991: Македон улс тусгаар тогтнов.

2000: Албани Дэлхийн худалдааны байгууллагад элсжээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ гэжээ.

Энэ өдөр морь, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуган сэргээх, өглөг өгөх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин бомбын үйл, золиг гаргах, гөлөг тэжээхэд тохиромжгүй.

Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top