Беленюк: 2021 онд ч олимп болохгүй байх

2020 оны 09 сарын 07

Сонгомол барилдааны Риогийн олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга (Лас-Вегас-2015, АНУ; Нур-Султан-2019, Казахстан), Европын 3 удаагийн аварга, Европын наадмын аварга, Украины парламентын депутат Жан Беленюк Токиогийн олимпын талаар Украины ХСпорт агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.

Жан Беленюк  “Токиогийн олимп явагдах эсэх нь миний шийдэх зүйл биш. Мэдээж би бэлтгэлээ хийн, Украин улсаа төлөөлөх хүсэл эрмэлзэлтэй байгаа. Ойрын үед энэ цар тахлыг зогсоох вакцин гарна гэж найдаж байна. Гэхдээ дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагууд одоо болтол коронавирусийг дарж чадахгүй байгаа болохоор ирэх жил ч олимп болохгүй байж магадгүй гэж боддог” гэж хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top