Меган, Харри нар Холливудад карьераа эхэлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 04

Сассексийн гүн Харри, жүжигчин Меган Маркл нар продюсерын компани байгуулжээ. 39 настай Меган Маркл, 35 настай Харри нар Холливудад карьер хөөх сонирхолтой байгаа гэнэ. Тэд “Netflix”-тэй өндөр өртөгтэй гэрээ байгуулсан байна.

Меган, Харри нар баримтат болон уран сайхны кино, шоу, хүүхдийн нэвтрүүлгүүд хийж эхлэх гэнэ.

“Netflix” компанийнхэн Их Британийн хатан хааны ач хүү болон түүний эхнэртэй хамтран ажиллах гэрээ байгуулсандаа баяртай байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Medlegt dusal nemer(150.129.143.239) 2020 оны 09 сарын 05

2 nasaar egch!

0  |  0
Top