FIBA: Дэлхийн шилдэг 12 багт "Улаанбаатар ММС Энержи" багтлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 03

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн шилдэг 12 мэргэжлийн багийг зарлалаа. Энэ чансааг дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн ФИБА" Их дуулга"-д оролцсон амжилтаар нь гаргадаг.

Монгол Улсын "Улаанбаатар ММС Энержи" дэлхийн хамгийн шилдгүүдийн тоонд анх удаагаа ийнхүү орж ирлээ.
 


Манай баг энэ амжилтаа хадгалан ахиулж чадвал "Их Дуулга"-аас шалгарсан шилдэг 12 баг өрсөлддөг "FIBA WORLD TOUR MASTERS FINAL"-д өрсөлдөх боломжтой гэж Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top