Видео: Хьюстон Оклахомаг ялж, хагас шигшээд шалгарлаа

2020 оны 09 сарын 03

Өнөөдөр өглөө НБА-гийн плей-оффын эхний шатны сүүлийн тоглолт болж өндөрлөлөө. Хьюстон баг Оклахомаг хоёр онооны зөрүүтэй буулгаж авснаар цувралд ялж, Лейкерстэй тоглохоор боллоо.

Энэ тоглолтод Оклахомагийн Крис Пол трипл-дабл хийсэн ч баг нь ялж чадсангүй. 35 настай Пол цувралын 7 дахь тоглолтод трипл-дабл хийсэн хамгийн ахмад тамирчин болж, ЛеБроны рекордыг эвдсэн юм.

Хьюстон – Оклахома-Сити 104:102 (29:30, 32:29, 24:21, 19:22)

AdventHealth Arena

Хьюстон: Ковингтон (21 + 10 сам), Гордон (21), Уэстбрук (20 + 9 сам), Харден (17 + 9 дам), Такер (5 + 9 сам) – гараа; Грин (13), Хауз (7 + 7 сам), Риверс (0).

Оклахома-Сити: Дорт (30), Пол (19 + 11 сам + 12 дам), Гилжес-Александер (19), Адамс (10 + 9 сам), Галлинари (4 + 9 сам) – гараа; Шредер (12), Бэйзли (6), Ноэл (2).

Хьюстон цувралыг 4-3 тэргүүллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top