Эрүүл мэндийн Сайдын орон тооны зөвлөхөөр Профессор О.Чимэдсүрэн ажиллана

2020 оны 09 сарын 02

Эрүүл мэндийн сайдын бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд салбарын чадварлаг, туршлагатай эрдэмтэн, багш, судлаач, эмч, мэргэжилтнүүд баг болон ажиллаж байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн Сайдын орон тооны зөвлөхөөр Профессор О.Чимэдсүрэн ажиллахаар боллоо.

О.Чимэдсүрэн нь  АУ-ны Доктор, Дэд профессор, Профессор цолтой. 1991 онд Анагаах Ухааны дээд сургуулийг Эрүүл ахуйч, тархвар судлаач мэргэжлээр Баклавр,  1994 онд АУ-ны магистр, 2002 онд “Улаанбаатар хотын ундны усан дахь хлоржуулалтын дүнд үүсэх галогенжсан нэгдлийн судалгаа” сэдвээр Анагаах ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.  Тэрээр АНУ-ын Жонс Хопкинсын Блүүмберг НЭМС, Берекели, Өмнөд Калифорни, Мичиган НЭМС, Канадын Саймон Фрезер, Квинсийн Их сургууль, Английн London School of Hygiene &Tropical Medicine, Birmingham, Тайваны болон Сеүлийн Үндэсний их сургуультай хамтран НЭМ, орчны эрүүл мэнд, эх хүүхийн эрүүл мэндийн чиглэлээр 20 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1992 - 1994 онд ЭМЯ-ны харьяа Халдваргүйтгэлийн төвд тасгийн эрхлэгч
1994 - 2003 онд Анагаах Ухааны Их сургуульд дадлагажигч багш, багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч
2003 - 2009 онд Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Эпидемиологи, биостатистикийн тэнхмийн эрхлэгч
2009 – 2018 онд  Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн захирал
2018 -2020 онд АШУҮИС-ийн магистрын цахим сургалт эрхэлсэн тэнхмийн эрхлэгч
2020 оны 7 сараас АШУҮИС –ийн Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захиралаар тус тус ажиллаж байв.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эмч(203.98.77.101) 2020 оны 09 сарын 03

бодит амьдралаас тасраагүй л байгаасай, онолын хувьд ч хангалттай байхаа

0  |  0
олигтой биш ээ(202.9.46.176) 2020 оны 09 сарын 05

Мундагууд нь гадаадад төгсөж байсан. Бас л нэг дотоодын бүтээгдэхүүн

3  |  0
Дарь(192.82.74.144) 2020 оны 09 сарын 05

Зөв хүн авчээ. Түшиг болж чадна.

1  |  2
Top