3x3: "Улаанбаатар ММС Энержи" баг "Их дуулга"-ын шилдэг 8-д шалгарлаа

2020 оны 09 сарын 02

ФИБА 3Х3 мэргэжлийн улирлын энэ оны хоёр дахь "Их дуулга" тэмцээн болох Унгарын "Их дуулга" өчигдөр (2020.09.02) эхэллээ. Энэхүү тэмцээнд Монгол Улсын "Улаанбаатар ММС Энержи" баг оролцож байна.
 

Манай баг “B” хэсгийн эхний тоглолтоо Дэлхийн дөрвөн удаагийн аварга, мэргэжлийн чансааны номeр хоёр баг Сербийн Нови Сад багтай хийж 21-6 харьцаатай ялагдсан. Гэхдээ Чехийн шигшээ Хумполец багийг 20-15 харьцаатай хожсон юм.
 

Ингэснээр "Улаанбаатар ММС Энержи" тав дахь удаагаа "Их дуулга" тэмцээний шилдэг наймт шалгарлаа.
 


Манай баг өнөө шөнө 23:15 цагаас сагсан бөмбөгийн эх орон Америкийн Нью-Йорк хотын Харлем багтай тоглоно. Өмнө нь хоёр баг Жежү дэлхийн гранприд хэсгийн шатанд таарахад манай баг хожигдож байсан. Гэхдээ манай баг хэсгээс хоёроос гарч, тус тэмцээнд түрүүлж байсан билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top