“Баянсүмбэр хайрхан” ХХК-ийн савхны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолоо

2020 оны 09 сарын 02

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Сүхбаатар сумын нэгдүгээр багт үйл ажиллагаа явуулж байсан “Баянсүмбэр хайрхан” ХХК-ний савхны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоолоо.

Энэ оны зургаадугаар сард аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийгдсэн шалгалтаар тус үйлдвэр нь ажиллагсдын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, төлөвлөгөө байгаа эсэх нь тодорхойгүй, мод бэлтгэлийн гүйцэтгэл болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тайланг гаргаж ирүүлдэггүй зэрэг зөрчил илэрсэн тул зөрчлийг арилгах хугацаатай албан шаардлага өгчээ. Гэвч тус компани албан шаардлагын биелэлтийг ирүүлээгүй, зөрчлийг арилгаагүй тул 08.31-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг нь түр зогсоож, тоног төхөөрөмжийг лацадсан байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top