Өвөлжилтийн бэлтгэл ажил 75 хувьтай үргэлжилж байна

2020 оны 09 сарын 02

Төвийн бүсийн эрчим хүч үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 75 хувьтай, хэвийн үргэлжилж байна

 

Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн техник тоног төхөөрөмжийн 60-70 хувь нь насжилт хэтэрсэн бөгөөд үүнийг шат дараатай шийдвэрлэх хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК арга хэмжээ авч, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны санхүүжилтээр техникийн шинэчлэл хийхээр болсон. Өнөөдрийн байдлаар 20 ширхэг техник худалдан авах гэрээг байгуулахаар ажиллаж байна. Энэхүү техникийн шинэчлэл хийснээр уурхайнуудын үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй явах боломж бүрдэж байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд дулааны цахилгаан станцуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар өр авлагыг богино хугацаанд барагдуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудаас Багануурын уурхай 5.8 тэрбум төгрөг, Шивээ-Овоогийн уурхай 3.4 тэрбум төгрөгийн авлагатай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top