Багш нарыг хүүгүй, урьдчилгаагүй нөхцөлөөр орон сууцжуулж эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 01

“Ногоон хөгжил үндэсний нэгдэл” хувьцаат компаниас Монголын багш нарын “Шинэ зуун” зөвлөлдөх зөвлөл ТББ-тай  хамтран “Хувьцаат орон сууц хөтөлбөр”-ийг энэ оны наймдугаар сарын 3-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлжээ. Тус хөтөлбөр нь багш нарыг орон сууцжуулах, хөрөнгөжүүлэх зорилготой ба 5000 багшийг орон сууцаар хангахаар ажиллаж байгаа юм.

Хувьцаат орон сууц хөтөлбөрт хамрагдах шалгуур нь боловсролын салбарт олон жил багшилсан, тэтгэвэрт гарсан зэргийг  үндэслэн хамруулж байгаа аж.

Аливаа банкны зээл, зээлийн хүү, зээлийн нөхцөл зэргээс шалтгаалан төрийн албан хаагч болох багш нар байртай болоход асуудалтай байдаг. Харин уг төслийн хүрээнд хүүгүй, урьдчилгаагүйгээр сар бүр 500 мянган төгрөг төлөх нөхцөлтэйгөөр багш нар орон сууцтай болох боломжтой болж байгаа юм.

Хөтөлбөрт хамрагдсан эхний 900 багшаас өнөөдрийн байдлаар 30 багш байрны түлхүүрээ гардан авсан байна. Хөтөлбөрт хамрагдсан нийт багш нарт компаниас өгсөн дугаарын дагуу сар бүр тогтмол орон сууцыг хүлээлгэн өгөх ба гэрээ хийгдсэнээс 36 сарын дотор орон сууцандаа орох боломжтой болох аж. 

Тус хөтөлбөрт эхний ээлжид олон жил ажилласнаас гадна нийслэлийн алслагдсан бүсэд, гэр хороололд амьдарч байгаа багш нарыг түлхүү хамруулах юм байна.

Орон сууцны төлбөрийн нөхцөл

  • Хүүгүй
  • Урьдчилгаагүй
  • Орлого нотлох зэрэг олон шалгуургүй
  • Гэрээ хийгдсэн цагаас хойш байраа өөрийн болгох хүртэл сар бүр тогтмол тодорхой дүн бүхий төлбөрийг төлнө.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
haa(66.181.161.38) 2020 оны 10 сарын 03

haana handah we

0  |  0
Зочин(182.160.36.58) 2020 оны 09 сарын 04

Энэ залилан шүү анхаарч сэрэмжилцгээ.

0  |  0
Байгалмаа(202.126.89.133) 2020 оны 10 сарын 03

Хаана хандаж яаж хамрагдах вэ

2  |  1
Багшдаа(66.181.185.42) 2020 оны 09 сарын 01

Амжилт

0  |  0
Байранд орсон багш(66.181.185.42) 2021 оны 04 сарын 28

Багш нарын төлөө хийж байгаа сайхан ажилд нь амжилт хүсэе. Энэ компанийг олон хувьцаа эзэмшигчтэй болгож олон багш нарыг нэгтгэж уриалж ажиллаж байгаа багш нараа хайрлаж яваарай. Та бүхнийг багш нар л итгэж дэмжсэн гэдгийг битгий мартаарай.

2  |  1
Багш(66.181.185.42) 2021 оны 01 сарын 27

Багшийн төлөө сайхан үйл хийж яваа Пүрэвсүрэн,Сарантуул, Цэрэндолгор багш нартаа маш их баярлалаа. Та бүхний минь үйлс өөдөө дээшээ байх болтугай. Хурай хурай хурай

3  |  0
Bbe(66.181.177.247) 2020 оны 09 сарын 04

Залуу багш нараа бас дэмжээд өгөөрэй. Олон жил ажиллаагүй боловч насаараа хураагаад ч байртай болох боломжгүй шүү дээ

4  |  0
Энхцэцэг(122.201.21.141) 2020 оны 09 сарын 04

Сайхан ажил үйлсийг эхлүүлсэн та бүхэндээ баярлалаа Олон жил түрээсийн байранд сар бүр өгдөг байсан мөнгөө өөрийн байрандаа төлөх болсондоо баяртай сайн үйл дэвжин дэлгэрэх болтугай

4  |  0
Top