Трамп: Абэ бол агуу Ерөнхий сайд

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 31

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп албан тушаалаасаа огцорч байгаа Японы Ерөнхий сайд Эба Шинзотой утсаар ярихдаа түүнийг “Японы агуу Ерөнхий сайд” гэжээ.

Трамп “Абэг удахгүй Японы түүхэн дэх агуу Ерөнхий сайд гэдгийг мэдэцгээх болно. Тэрбээр АНУ-тай харилцаагаа хамгийн өндөр  цэгт хүргэсэн” гэсэн байна.

Өмнө нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн Токио, Вашингтоны харилцааг бататгахад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлсэн билээ.

Абэ Шинзо энэ сарын 28-нд эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдсэн юм. Тэрбээр шинэ Ерөнхий сайд сонгогдтол үүрэгт ажлаа хийх ажээ.

Абэгийн эрүүл мэндийн байдал хэвийн байсан ч өнгөрсөн зургаадугаар сард асуудал үүссэн байна. Тэрбээр өсвөр наснаасаа бүдүүн гэдэсний үрэвслээр өвджээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.97.106.188) 2020 оны 08 сарын 31

olon jil uls orniho tuluu tuushtai tenthsen aguu udirdagch baharhaar hun olon hun suralthaasai hurdan edgej taivan amraasai hundelj yavdag aguu erunhii said eruul enhiig eruue

0  |  0
Top