Японы Ерөнхий сайд Абэ Шинзо ажлаа өгөхөөр болжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 28


Японы Ерөнхий сайд Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар огцрохоор болжээ.

NHK телевизийн мэдээлснээр, Абэ Шинзо баасан гарагт орон нутгийн цагаар 17.00 цагт (УБ цагаар 16.00) хэвлэлийн бага хурал хийж, энэ шийдвэрийнхээ талаар зарлах гэнэ.

Сүүлийн хоёр долоо хоног Абэ Шинзо хоёр удаа эмнэлэгт шинжилгээ өгсөн нь түүний эрүүл мэндийн талаар цуурхал дэгдэхэд хүргэсэн билээ. Энэ сарын эхээр “Flash” долоо хоног тутмын хэвлэлд долоодугаар сарын 6-нд Абэгийн биеийн байдал муудсан талаар бичиж байжээ. Сүүлийн үед Абэ Шинзо ажлаасаа эрт харих болсон тухай мэдээлж байв. Харин Абэ өөрөө эмнэлэгт шинжилгээ өгсөн шалтгаанаа эрүүл мэнд нь сайн гэдгээ баталгаажуулах зорилготой гэж тайлбарлаж байв. 

2007 онд Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар (бүдүүн гэдэсний үрэвсэл) ажлаа өгч байсан билээ.

Энэ сард Абэ Шинзо Японы түүхэнд Ерөнхий сайдын албан тушаалыг хамгийн удаан хугацаанд хашиж, дээд амжилт тогтоосон юм. Тэрбээр сайд нарын танхимыг 2799 хоног тэргүүлж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top