Шүүхийн шинжилгээний төвд тусгай тоноглолтой автомашин хүлээлгэн өглөө

2020 оны 08 сарын 28
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл он гарсаар харьяа байгууллагуудад шаардлагатай байсан 20 гаруй автомашины парк шинэчлэлийг хийгээд байна.
 
Энэ удаа Шүүхийн Шинжилгээний Үндэсний Төвд тусгай тоноглол бүхий гурван автомашиныг хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр “Нийслэлийн иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан гэмт хэргийг түргэн шуурхай, шинжлэх ухааны үндэслэлтэй нотлон тогтоох, шүүхийн шинжилгээний ажил, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
 
Эдгээр автомашиныг шуурхай алба буюу хэргийн газрын үзлэгт оролцох, онцгой шинжилгээний объектод ашиглах юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top