“Дашваанжил”-ын шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автоцистерн осолджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 28

Их хэмжээний шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автоцистерн осолдсон хэргийн газарт мэргэжлийн хяналтын байцаагчид ажиллаа.

Тодруулбал, өнгөрөгч даваа гарагт Завхан аймгийн Их-Уул сумын Солонготын даваанд “Дашваанжил” компаний 8.5 тонн шингэрүүлсэн шатдаг хий тээвэрлэж явсан  автоцистерн осолдож, авто замын хажуугийн хэсэгт унасан байдалтай байсныг  Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Даргаар ахлуулсан ажлын хэсэг шуурхай арга хэмжээг газар дээр нь авч тээврийн хэрэгслийг аюулгүй босгож, шингэрүүлсэн шатдаг хийг шилжүүлэн ачиж зөрчлийг арилгасан байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(49.0.212.220) 2020 оны 08 сарын 28

ийм аюултай ачааг тээвэрлэж байгаа машинд онцгой анхаарч сайн хянаачээ,өчнөөн айлын амьдрал сүйтгэлээ шдээ

1  |  0
Тээ(202.179.26.56) 2020 оны 08 сарын 28

Дашваанжил ахуйн газ хэрэглээний бизнесийг Туваандоржоос бараг зүгээр дээрэмдсэн юм биш үү?

0  |  0
зочин(192.82.65.224) 2020 оны 09 сарын 11

мундаг

1  |  0
зочин (103.140.10.163) 2020 оны 08 сарын 28

болж хохь нь

0  |  0
Top