"Таван толгой түлш" ХХК-д өгсөн албан шаардлагын биелэлт 70 хувьтай байна

2020 оны 08 сарын 24

Нийслэлийн Засаг даргын А/1036 дугаартай “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, хяналт тавин ажиллах тухай” захирамж, МХЕГ-ын даргын баталсан урьдчилан сэргийлэх удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт байрлах Таван толгой түлш ХХК-ийн шахмал түлш үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр өгөгдсөн албан шаардлагын биелэлтэд гүйцэтгэлийн шалгалт хийж байна. Улсын байцаагчийн албан шаардлагын дагуу ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд итгэмжлэгдсэн, мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгүүлсэн, үйлдвэрлэлийн орчныг сайжруулж гадна талбайг хатуу хучилттай болгон, үйлдвэрүүдийн бутлуурыг битүүмжлэн, конвейр, холигч, хэвлэгчээс үүсэх тоос тоосонцрыг бууруулах бороожуулагч төхөөрөмж суурилуулсан зэрэг ажлуудыг хийсэн байна. Албан шаардлагын биелэлт 70 хувьтай байна. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж өнөөдөр /2020.08.24/ Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top