Гранд саун массажны газрын үйл ажиллагааг зогсоолоо

2020 оны 08 сарын 21

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Энх тайвны өргөн чөлөөний 12 дугаар байрны оршин суугчдаас гаргасан гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Гранд саун массажны газарт холбогдох улсын байцаагч хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар агаар сэлгэлтийн төхөөрөмж бүрэн ажиллагаагүй, зарим өрөөний хана тааз, хөгцөрч мөөгөнцөртсөн, чийг ихтэй, цонх, тааз хана хөлөрч ус гоожсон, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, цагийн хуваарь мөрдөж ажилладаггүй, ажлын байранд тамхи татах цэг, шөнийн цагаар хонох нөхцөл бүрдүүлсэн, ажилчдын холбогдох бичиг баримт ажлын байранд байхгүй, эрүүл мэндийн үзлэг шинжилгээний дэвтэр, мэргэжлийн үнэмлэхгүй, өдөр тутам хөтлөгдөх бичиг баримт байхгүй зэрэг зөрчлийг үндэслэн ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Илэрсэн зөрчлийн улмаас цаашид үйлчлүүлэгч болон хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын “Үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай” прокурорын тогтоолоор 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн үйл ажиллагааг бүхэлд нь зөрчлийг арилтал түр хугацаанд зогсоолоо.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гранд(202.179.26.158) 2020 оны 08 сарын 22

Энэ яадаг газар вэ хэрэв хана тааз мөөгөнцөртүүлдэг газар бол үүргээ сайн биелүүлсэн юм биш үү ха ха ха

0  |  0
Top