Д.Пүрэвдаваа: Нийслэлийн АН иргэдийг бүрэн төлөөлөх чадвартай хүнээ дэвшүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 20

Аймаг нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу Нийслэлийн Ардчилсан намын хороо 2020 оны орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ хуулийн хугацаанд Нийслэлийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн билээ. Энэ дагуу нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, нийслэлийн Ардчилсан намаас өгсөн баримт бичгүүд нь хуулийн дагуу, зөрчил дутагдалгүй байна гэж үзэн бүртгэх тогтоол гаргажээ. Тогтоолыг өнөөдөр нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа, НИТХ-ын Ардчилсан намын Бүлгийн дарга М.Тулгат болон албаны бусад хүмүүст гардууллаа.

Энэ үеэр Нийслэлийн Ардчилсан намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа, “Бид хуульд заасан хугацаа буюу есдүгээр сарын долооны дотор намын дүрмийн дагуу мэдлэг боловсролтой, ёс зүйтэй, тухайн дүүрэгтээ танигдсан, хийсэн ажилтай зөв хүмүүсээ ил тод байдлаар нийслэлд 45, дүүргүүдээс нийт 291 нэр дэвшигчийг тодруулна.

Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойшхи 30 жилийн хугацаанд Ардчилсан нам ердөө дөрвөн жил л нийслэлд засагласан байдаг. Энэ хугацаанд Улаанбаатар хот иргэддээ нээлттэй болсон. Төрийн үйлчилгээ цэвэр тунгалаг, хурдан шуурхай, хүнд сурталгүй байх зарчмаар лавлагаа мэдээллийн төвийг Дүнжингаравт байгуулж, төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авдаг болсон. Мөн иргэнээ сонсдог 11-11 төвийг байгуулж, иргэдтэйгээ илүү ойр ажилласан. Нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн. “Гудамж” төслийн хүрээнд нийслэл хотын төвийн 33 уулзварыг шинэчлэн өргөтгөж, 24 цагаар ажилладаг ухаалаг ус түгээх байруудыг бий болгосон гээд иргэндээ ээлтэй, амьдралд ойр маш олон ажлыг хийж хэрэгжүүлсэн байдаг. 

Бид бүхэн Ардчилсан намын эхлүүлсэн бүх сайн ажлуудыг үргэлжлүүлж, илүү ухаалаг, цахимжсан системийг олон нийтэд танилцуулах болно. Нийслэлийн Ардчилсан нам иргэдээ бизнес эрхлэхэд таатай байх нөхцөлийг бий болгож, иргэн нь тогтмол ажил, орлоготой хот болгохын төлөө зорьж ажиллана. Улаанбаатар хотынхоо төлөвлөлтийг ил тод, нээлттэй болгож, хүүхэд, ахмад настан, тусгай хэрэгцээт хүмүүст, жижиг дунд бизнес эрхлэгч нарт ээлтэй хот болохын төлөө ажиллахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ардчилсан нам нийслэлд засаглаж, хотоо улам хөгжүүлэх боломж, туршлага бүрэн бий” гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.9.90.130) 2020 оны 08 сарын 20

За даа АН засаг авхаараа яаж бужигнуулж, яаж луйвардаж хулгайлдагийг олон түмэн мэднээ , хүүтэйгээ баахан луйвар хийсэн Бат-Үүл ял авахаа хүлээгээд л сууж байна. Энэ Пүрэвдаваа гэгч Баянзүрх дүүргийн засаг дарга байхдаа идэж уусан , танхайрсан гээд л хуулийн байгууллагаар баахан явсан тэр үед хуульгүй юм шиг байсан одоо хууль дуудах байлгүй дээ

1  |  0
ЗОЧИН(66.181.161.101) 2020 оны 08 сарын 20

Хотын унаган хүүхдүүдийг л сойж үзээрэй дээ.Хөдөөний угшилтай цэнхэр дээлтэй хүүхнүүдийг сонгочихоод, хийсэн ажилгүй байх вий дээ.Орон нутагтаа орчин үеийн жорлон ч байгуулж үзээгүй хөдөөний хүүхнүүд сойчихоод амаа асуулгаваа хөө\n

0  |  0
Top