Тавантолгойн тээвэрчид ЗАМ ХААЖ, эсэргүүцэл илэрхийллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 08 сарын 19


Тавантолгойн нүүрс тээвэрт гарч буй хүний эрх зөрчсөн асуудал хүнд суртал, тээврийн хөлс тарифын шударга бус байдлыг эсэргүүцсэн тээвэрчид өнөөдрөөс (2020.08.19) зам хааж эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ.

Тавантолгойн 14000 тээвэрчид нэгдэн, Тавантолгойн уурхайгаас Цагаан хад чиглэсэн замын 3 дахь км-т зам хаасан байна.  

Тэдний гол шаардлага нь  Ерөнхий сайд Хүрэслсүхийн 2019 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр өгсөн Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, тээвэрлэлт явагдаж байгаа нутагт төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах, нүүрсний тээвэрт үүсч байгаа хүндрэлийг шуурхай шийдвэрлэж байх үүднээс Засгийн газрын төлөөлөгч ажиллуулах талаар зургаадугаар сарын нэгний дотор судалж шийдвэрлэх  үүрэг даалгаврыг биелүүлж тавантолгойн замд Засгийн газрын төлөөлөгч томилж нүүрс тээврийн асуудлыг хариуцах эзэнтэй болгохыг шаардаж буй юм байна.
 

Нүүрсний уртын буюу Тавантолгойн уурхайгаас Цагаан хад гаалийн хяналтын бүс хүртэл 230 км замд 1 тн/ 55 юань буюу 26650 төг  тээвэр хийж байгаа бол богинын 25 км т 1 тн/ 26650 төг байгаа нь Монгол тээвэрчид явдаг уртын тээвэрт хэт бага тариф тогтоож байгаа юм байна. Үүнийг эсэргүүцсэн тээвэрчид бага тарифтай ачилтыг зогсоох шаардлага тавьж нийт 3 сар тэмцэж байгаа гэж Тээвэрчдийн зөвлөлөөс мэдэгдлээ. Энэ тэмцэлд Тавантолгойн нүүрс тээвэрт явдаг 2500 тээвэрчин жолооч нар гарын үсгээрээ нэгдсэн байна.

Тэд Засгийн газарт гурван шаардлага тавьж байгаа юм байна. 2020.06.17-ны өдрийн  УУХҮЯ, ЗТХЯ хамтарсан хурлын шийдвэрийг биелүүлж -80 тарифтай тээврийн ачилтыг уурхайгаас ачихыг зогсоох, Тавантолгойд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч яаралтай томилох, Онцгой байдлын дэглэмээр богинын тээвэр хийж буй тээвэрчдийн бодит   нөхцөл байдлыг тогтоохын тулд хилийн бүст газар дээр нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг ирж, тээвэрчдийн төлөөлөлтэй уулзахыг шаардаж байгаа юм байна.

Эх сурвалж: "Баянзам" тээвэрчдийн холбоо

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
evii jolooch min(14.146.93.113) 2020 оны 08 сарын 21

5 minut ch bolov teneg humuusiin tuhai medeelel unshij baysgasand bayrlala. Oor ene medeend yamar ch utga uchir alga. Oor ajil olj hiidee jolooch nar min. Hen ch mashin barij chadna, hund daatsiin mashiniig saryin dotor bariad surchihna. Odoo jaahan tolgoi tarhia ajilluulj olon ur chadvar shaardsan ajil mergejil, hiih yumaa ol, ar ger, huuhduudiinhee ireeduig neg bod doo. Ar gertee heden tsaas oloh gej heden saraar zovj yavaa gej l bitgii gonshignooroi. Uneheer zovood baigaa yum bol zugeer bolichih shig amar yum baihgui. Oor ajil olj hii.

0  |  0
Зочин(202.9.40.8) 2020 оны 08 сарын 20

Илбэн тохинуулагч хөөрүү хүү явж ажлаа хийж дээ.

1  |  0
Г(202.126.89.54) 2020 оны 08 сарын 21

Төмөр зам тавигдаад ирэхээр Саарал сааралтнаа. Хохь нь тээвэр байхгүй мөнгөгүй сууж байг

3  |  1
Сааралаа(202.55.188.83) 2020 оны 08 сарын 21

За болио танай сайт ташаа мэдээлэл ард түмэнд хүргэж байна 2500жолооч чинь хаана байна сая очиход 13 14н хүн л байсан бүү ингэж ард иргэдийг турхирж ташаа мэдээлэл хүргээд бай энэ Сааралаа гэдэг нөхөрийг Мандахбаяр гэж ивээн тэтгэж турхирж дэмждэг учираас Зиндаа.мн дээр тавигджээ увсыхантай Хархүүгийн Мандахбаяр их сүүлэрдэг болжээ 2хүний эрх ашиг энэ бол мөнгөний үнэр авсан нөхдүүдийн шоу Нямжав Саарал 2ын шоу лалрууд минь говь нутгаас минь зайл

2  |  2
Саарал(202.55.188.83) 2020 оны 08 сарын 20

Энэ их буруу мэдээ болж тээвэрчид биш энэ чинь 2хүний зохион байгуулж байгаа ажил Сааралаа чи битгий ингэж шаа чамайг дэмждэг хүн байхгүй тээвэрчид гэж битгий шаа

1  |  3
Top