“Оюу толгой” төслийн ТЭЗҮ-д тодотгол оруулжээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 18

Өнөөдөр “Оюу толгой” компани хоёрдугаар улирлын тайлан мэдээ танилцуулахад “Оюу толгой” төслийн техник эдийн засгийн үндэслэлийн тодотголыг боловсруулж дууссан тухай мэдээллээ.

Ингэснээр Засгийн газарт холбогдох байгууллагаар хэлэлцүүлж хүлээлгэж өгөх юм байна.

Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу “Оюу толгой” төслийн ТЭЗҮ-г таван жилийн хугацаатай хийсэн бөгөөд заасан хуваарьт төлөвлөсөн ажлуудаа хийж гүйцэтгэжээ.

Техник, эдийн засгийн үндэслэлийн тодотголд Хойд Хюго хэсгийн гүний уурхайн нэгдүгээр давхрын “Панель 0”-ийн шинэчилсэн уурхайн дизайныг тусгажээ.

Олон нийтийн анхаарлын төвд байгаа бүтээн байгуулалтын хуваарь болон зардлын хэмжээ өөрчлөгдөөгүй өмнөх ТЭЗҮ-д тусгагдсан дүнгээрээ байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үхэрүүд(59.153.114.26) 2020 оны 10 сарын 31

тансаг брендийг тал үнээр

0  |  0
Нарангэрэл (202.9.40.157) 2020 оны 08 сарын 21

За наадах чинь манийгаа хуурсан юм болох вий! Яахаараа хийгдэх ажил, зардалд өөрчлөлт ордоггүй билээ? Нарийсгаж тодотгож байгаа юм биш үү? Нөгөө кинонд гардаг шиг боовны нөгөө тал нь энэ гээв эргүүлж харуулдаг шиг?

0  |  0
Top