Барселона клуб дасгалжуулагчаа халлаа

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 17

Аваргуудын лигт тав, Испанийн Ла лигт 26 удаа түрүүлсэн Барселона клуб ахлах дасгалжуулагч Кике Сетьенийг өнөөдөр албан ёсоор халлаа.

Монголын цагаар өнгөрсөн бямба гарагийн 03:00 цагт Аваргуудын лигийн шөвгийн наймд Германы дархан аварга Баейрн Мюнхен клубтэй учраа таарч 8-2 онооны харьцаагаар бут ниргүүлсний дараа клубийн удирдлагууд дээрх шийдвэрт хүрсэн байна.

Тус клуб хамгийн сүүлд 1946 оны дөрөвдүгээр сард Ла лигийн тоглолтын хүрээнд Севийя клубт найман гоол алдсанаас хойш хаалгандаа ийм хэмжээний голл алдаагүй байсан юм.

Тоглолтын агуулга, бөмбөг эзэмшилтийн хувьд өрсөлдөгчөөсөө хамаагүй дутуу байснаас болж багийн дасгалжуулагч болон удирдлагуудыг хөгжөөн дэмжигч нар ихээхэн шүүмжилж байсан билээ.

Одоогоор клубийн удирдлагууд дараагийн дасгалжуулагчийг зарлаагүй байна.

Хамгийн боломжтой нэрсээ Маурисио Почеттино болон Шави нарын нэрлэгдэж байгаа билээ.

Кике Сетьен нь Барселона клубт ирэхээсээ өмнө том клуб дасгалжуулж байгаагүй Лас Пальмас, Бетис зэрэг дунджаас доор клуб дасгалжуулж байсан юм. Реал Бетисийг дасгалжуулж байхдаа Европын лигийн тэмцээнд оруулсан амжилт гаргасан билээ.


Эх сурвалж: Goal

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top