АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дүү нас нөгчжээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 16

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дүү Роберт С.Трамп 71 насандаа нас барсан тухай Трампын гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгчөөс мэдээллээ.

Тэрбээр Нью-Йорк хотын эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт байжээ. Одоогоор түүний онош тодорхой болоогүй байна.

“Манай гэр бүлд нөхөж баршгүй уй гашуу тохиолоо. Тэр маань маш сайн дүү байсан. Зөвхөн дүү байгаад зогсохгүй ойрын зөвлөгч, дотнын анд шиг нэгэн байлаа. Бид чамайгаа үүрд санан дурсана. Удахгүй гайхалтай учралаар дахин уулзахын ерөөл тавья” гэж Дональд Трамп эмгэнэлийн захидалдаа дурджээ.

Роберт Трамп нь 1948 онд Нью-Йорк хотод төрсөн бөгөөд ах Дональд Трамптай хамт аавынхаа үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлсэн юм.

1980-аад онд ахынхаа эхлүүлсэн Атланта хотын казиногийн төслийг гардан гүйцэтгэсэн улмаар удирдлага, ТУЗ-ийн бүрэлдэхүүнд багтах болжээ.

Роберт С.Трамп Манхеттан хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд хамгийн том хандивлагчдын нэг байжээ.

Тэрбээр Дональд Трампыг 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад нэгэн ярилцлагадаа “Би Дональдыг 1000 хувь дэмжинэ” гэж хариулж байсан юм.


Эх сурвалж: The Washington Post

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Azzaya...(14.146.93.113) 2020 оны 08 сарын 18

Manhattan hot bishee Azzaya, ter chin neg tom hotiin duureg shu de Azzaya, odor bur mash olon horvuuleg hiij tavih yostoi zavgui baigaag chin unshigchid bid oilgoj baina Azzaya, gehdee l dahiad jaahan hyanan shalgah setgel, 15 min gargachihaj bai l da Azzaya, jijig ch gesen buruu medeellees bolood humuusiin medleg, oilgolt baga bagaar buruu zuilseer duurne shu de Azzaya...

0  |  0
Z(202.9.47.7) 2020 оны 08 сарын 16

hairan tushig tulguur bolson duu n yavchlaa um ma ni bad me hum

0  |  0
Top