КОВИД-19 | Ливанд халдварын тохиолдол нэмэгдэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 16

Ливан улсын Эрүүл мэндийн яамнаас тус улсад коронавируст халдварын 397 тохиолдол бүртэггдсэн тухай мэдээллээ.

Ингэснээр тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 8442 болсон байна.

Ливаны нийслэл Бейрут  хотын боомтод болсон дэлбэрэлтээс хойш нийтийн дунд халдвар тархах эрсдэл үүсэж улмаар халдварын тохиолдол нэмэгдсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Дэлбэрэлтийн голомт болон Бейрут хотод халдвар голомтлон тархах нөхцөл үүссэн тул эмнэлгийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг Ливаны Ерөнхийлөгч үүрэг болгосон байна.


Эх сурвалж: AFP

 

Top