Х.Баттулга: Хүн амаа өсгөх бодлогоо хэзээ ч орхиж, дутааж болохгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 08 сарын 15

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга наймдугаар сарын 8-10-ны өдрүүдэд Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудад ажиллах үеэрээ тус аймгуудад амьдардаг ээжүүдэд одонг нь гардуулсан билээ.

Харин өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт амьдардаг 1,021 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 36, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонг 985 ээжид тус тус хүртээлээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.168.131) 2020 оны 08 сарын 18

Usguh ni chuhal bish uhaatai bolgoh,mun ajliin bair amidrahad taatai orchin,naidvartai togtotsool chuhal baimaar,naad huuhduud chini ene uls chini ene chigeeree gadnaas guilga guij amidrah yum bol udahgui bugdeeree guilgachid 1 bol gadaadad ochij amidrahaas uur argaggui bolno,beleehen jishee ungursun 30 jild bolson odoo ter chigtee heveeree baina,mongold saihan amidray geh bolomj mash dood tuvshind,yaaj naidvartai togtoltsoo ajiltai bairtai bolgoh ve,odoogiih shig iim baidlaar naad huuhduud chini amidarch chadahgui

0  |  0
гийчин(202.55.191.194) 2020 оны 08 сарын 17

хүн амаа өсгөх гээд байгаа юм бол одонтой ээжид байр өгөх хэрэгтэй шдээ

0  |  0
(192.82.77.193) 2020 оны 08 сарын 16

zaaval hun amin usultuur ulsin ireeduig shiindne gedeg mash teneg hereg,tiim bol ter Norveguud 5 saya 400 myangan huntei yaaj delhiin hamgiin chineeleg uls bolood bainaa ai??,,,

1  |  0
Zochin(66.181.161.2) 2020 оны 08 сарын 15

Amjilt

0  |  0
дуучин(202.9.47.7) 2020 оны 08 сарын 15

Жавхлан ингээд 6 хүүхэдтэй болсон уу. Анхны эхнэрийн 2 хүүхэдтэй нийлээд.

0  |  0
Top