СХД-ийн МАН орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 15

Сонгуулийн тухай хуульд зааснаар улс төрийн нам, эвслүүд орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх ёстой.

Өөрөөр хэлбэл орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтэй нам эвслүүд наймдугаар сарын 16-аас өмнө хүсэлтээ сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Үүн дагуу СХД-ийн Монгол ардын намын хороо орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ дүүргийн сонгуулийн хороонд хүргүүллээ.

СХД-ийн МАН-ын хороо энэ удаагийн орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа МАН-ын мөрийн хөтөлбөрт үндэслэсэн 2020-2024 оны засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, техник эдийн засгийн үндэслэлийг тусгажээ.

Мөн мөрийн хөтөлбөрт ажлын байрыг нэмэгдүүлэх, гэр хорооллын айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох цаашлаад хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх зэрэг ажлууд тусгагдсан болохыг СХД-ийн МАН-ын хороон дарга онцолсон юм.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сонгогч(64.119.20.222) 2020 оны 08 сарын 15

Яаж санал луйварддагийг нүдээрэн үзэж харсан өолохоор итгэхэд бэрх болсон

0  |  0
Irgen(66.181.161.30) 2020 оны 08 сарын 15

Irgenii huvid ih ym hiij bn gj harj bn. Ter temuujingiin 14 nasnii talaarh zaaltiig irgeded oulguulahgui bl huuhduudteigee hurtel hereldej bn . Nymbaatriin denjigch.

0  |  0
би(59.153.115.102) 2020 оны 08 сарын 15

Яаж нэр дэвшдэг юм бол? би хорооныхоо ИТ-д үзмээр санагддаг юм

0  |  0
Хийсэн юм ихтэй (192.82.76.233) 2020 оны 08 сарын 15

НЯМБААТАР ГЭДЭГ ХҮН СОНГИНОД ГАРЧ ИРЭЭЛ АЖИЛУУД ХИЙГДЭЖ ЭХЭЛСЭН ДЭЭ ӨМНӨ Ч ЁСТОЙ ОРОО НЬ ОРООГООРОО ЖОРОО НЬ ЖОРООГООРОО БАЙЛАА ШҮҮ ДЭЭ

2  |  0
Мөнхсайхан(203.91.117.8) 2020 оны 08 сарын 15

Баянхошууны эцсийн буудлаас хойш явж байгаа замаа янзалаачээ. Бөөн тоос шороо, инхэл донхол, бас дээр нь үерийн далангуудыг хаачихсан иргэдийн бухимдалыг төрүүлж байна. Энийг шийдэж байж сонгуульдоо ормоор юмаа.

0  |  0
Эжу(192.82.77.221) 2020 оны 08 сарын 15

Гангаа авгай бас сонгуульднаа гэж...

0  |  0
Ядамсүрэн(103.26.195.145) 2020 оны 08 сарын 15

Өнгөрсөн 4 жилийн дэвшил хөгжил бүтээн байгуулалтаа бодоод манай сх ы иргэд уих д таван хуруу багт төрийн толгойг өгсөн юм чинь одоо төр засрийн гар хөл болох төлөөлөгчдөө 100 % ман аас нэр дэвшигчдэд өгч бүтэн багаар нь итгэл үзүүлж ХҮЧЭЭ НЭГТГЭН АЖИЛЛАХ БОЛОМ ОЛГОНО ГЭДЭГТ ИТГЭЖ БНАА. ГЭВЧ ЦААНА ЧИН НЭР ДЭВШИГЧДИЙГ ЧАНСААНД ОРУУЛНА ГЭХ ҮГИЙГ САЙТАР САНАХ ХЭРЭГТЭЙГ САНУУЛАЯ .НАМАА ОРОН НУТАГТ БҮРЭН ЯЛУУЛАХЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭЭ .

0  |  3
Top