ЭМЯ | ОХУ-ын иргэн жолоочоос халдвар илэрлээ

2020 оны 08 сарын 15

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийх үеэр Монгол Улсад халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээллээ.

Тодруулбал өчигдөр /2020.08.14/ ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан хотын салбар лабораторид нийт 625 хүнд шинжилгээ хийхэд 624 хүнээс коронавируст халдвар илрээгүй байна. Харин Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэн жолоочоос халдвар илэрлээ. 

ХӨСҮТ-д одоогийн байдлаар 26 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Дээрх хоёр өвчтөн хоёул 60-аас дээш насны астма, чихрийн шижин зэрэг хавсарсан өвчтэй аж.

Одоогоор Монгол Улсад коронавирусний батлагдсан 297 тохиолдол бүртгэгдсэнээс 272 хүн эдгэсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.19.128) 2020 оны 08 сарын 15

Оросын нутагт өөр орон руу явж байгаа хүмүүстээ хяналт тавьдагүй юмуу? Ачаа тээврийн жолооч нараас нь халдвартай нь илэрсэн тохиолдол хэд хэдэн удаа гарлаа.

0  |  0
Top