Ч.Наранбаатар ҮОХ-ны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2020 оны 08 сарын 14

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны бүх Гишүүдийн ээлжит бус хурал өндөрлөлө.

Хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсан ба МҮОХ-ны ерөнхийлөгчөөр "Бээжин-2008" олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр 94.6 хувийн саналаар сонгогдлоо.

Хуралд оролцсон 130 гишүүний 123 нь түүнийг дэмжиж, санал өгчээ. 

Харин МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид Монголын волейолын холбооны ЕНБД асан  Цэвэгмидийн БАТ-ЭНХ, Биеийн тамир, спортын газрын дарга асан Чойжгаваагийн НАРАНБААТАР, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар 2004-2017 онд ажилласан  Жүгдэрийн ОТГОНЦАГААН, ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны дарга асан Галсанжамцын ПҮРЭВ-ОЧИР нар нэрээ дэвшүүлсэн ч санал хураалтын өмнө Ж.Отгонцагаан нэрээ татсан байна.

Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулсны дараа санал хураалт явагдаж, Гавьяат дасгалжуулагч, Монголын мастеруудын биеийн тамир спортын хорооны Ерөнхийлөгч, Ч.Наранбаатар 67 хүн буюу 57,2 хувийн саналаар ҮОХ-ны Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

ОВОГ, НЭР:
- Чойжгаваагийн Наранбаатар

ТӨРСӨН ОГНОО:
- 1954 оны 12 дугаар сарын 27 нд төрсөн

ТӨГССӨН СУРГУУЛЬ, ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:
- Нийслэлийн 5-р дунд сургууль
- Монгол улсын багшийн их сургууль
- Германы Залуучуудын дээд курс дүүргэсэн /БНАГУ/
- 1975 онд Хөнгөн атлетикийн өндрийн харайлтын төрлөөр Монгол улсын спортын мастер
- 1997 онд Боловсрол судлалын магистрын зэрэг
- 2012 онд Сурган хүмүүжүүлэх ухааны доктор /Ph.D/ цол

АЖИЛЛАСАН БАЙДАЛ, ОДОО ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ:
- Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны Ерөнхийлөгч
- 2002-2005 онуудад Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооны дарга
- 2005-2012 онуудад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар тус тус ажилласан.

ГАВЬЯА ШАГНАЛ:
- 1984 онд Монгол улсын Засгийн газрын жуух бичиг
- 2000 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- 2003 онд Монгол улсын Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
- 2005 онд Монгол улсын Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
- 2008 онд Монгол улсын гавьяат дасгалжуулагч

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.24.58) 2020 оны 08 сарын 15

Баяр хүргэе, наранбаатар дарга энэ албыг түүртэхгүй хийх хүн. Тцуршлагатай. бараг ерөнхийлөгч нь болсон ч болох хүн

1  |  0
Top