Ж.Отгонцагаан ҮОХ-ны Дэд ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татлаа

2020 оны 08 сарын 14

Монголын Үндэсний Олимпийн Хороо /МҮОХ/-ны бүх Гишүүдийн ээлжит бус хурал өнөөдөр (2020.08.14) болж байна.

Хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж байгаа ба МҮОХ-ны ерөнхийлөгчөөр "Бээжин-2008" олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр 94.6 хувийн саналаар сонгогдлоо.

Хуралд оролцсон 130 гишүүний 123 нь түүнийг дэмжиж, санал өгчээ.

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл 2019.10.03-нд хуралдах үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөс хойш тус байгууллагын ерөнхийлөгчийн албыг Дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг түр хариуцан ажиллаж байлаа.

Харин МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид Монголын волейболын холбооны ЕНБД асан  Цэвэгмидийн БАТ-ЭНХ, Биеийн тамир, спортын газрын дарга асан Чойжгаваагийн НАРАНБААТАР, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар 2004-2017 онд ажилласан  Жүгдэрийн ОТГОНЦАГААН, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны дарга асан Галсанжамцын ПҮРЭВ-ОЧИР нар нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн.

Дөнгөж сая Дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн ОТО буюу  Жүгдэрийн ОТГОНЦАГААН нэрээ татаж буйгаа мэдэгдлээ.

Одоо Дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн бусад хүмүүс мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bud (172.58.43.142) 2020 оны 08 сарын 15

Otgontsagan erunhiilugch boloh baisaa.

0  |  0
Bud (172.58.43.142) 2020 оны 08 сарын 15

Otgontsagan erunhiilugch boloh baisaa.

0  |  0
alexis(197.234.221.226) 2020 оны 08 сарын 14

сайн уу залуусаа\nХэрэв танд төслүүдийн менежмент, мөрөөдлөө хэрэгжүүлэх, өр төлбөрөө барагдуулах, худалдан авах, байшингаа барих эсвэл бусад хэрэгцээнд зориулж хөрөнгө, хөрөнгө оруулалт хэрэгтэй бол.\nWhatsApp-тай холбогдоорой: 33 7 80 97 01 82\nимэйл: ayudafinancesa@gmail.com\nТанд сайхан мэдээ дуулгаж байна.

0  |  0
Top