Монгол дээрэмчдэд алагдсан англи сэтгүүлчийн нэрийг мөнхөлнө

2020 оны 08 сарын 14

Украины нийслэл Киев хотын захиргаанаас Английн сэтгүүлч Гарет Жонсын нэрээр нэгэн гудамжаа нэрлэхээр болжээ.

Гарет Жонс бол Барууны сэтгүүлчдээс анх удаа Украинд 1932-1933 онд болсон их өлсгөлөнгийн талаар бичсэн сэтгүүлч юм. Тэр жил нэг сая гаруй хүн өлсгөлөнгөөр амиа алдсан байна.

Украины хэвлэлд “Энэ жил Гарет Жонсийн мэндэлсний 115, монгол дээрэмчдэд амиа алдсаны 85 жилийн ой болж байна. Гарет Их Британийн цорын ганц уэльс гаралтай Ерөнхий сайд болох Дэвид Ллойд-Жоржтой хамтран ажиллаж, Адольф Гитлерээс ярилцлага авч байсан хүн. 1935 онд түүнийг Монголын дээрэмчид барьцаанд аван, амийг нь хөнөөсөн юм. Энэ жил “Ноён Жонс” гэдэг кино хийсэн. Цар тахлын улмаас нээлт нь хойшлогдоод байна гэж бичжээ.

Гарет Жонс их өлсгөлөнгийн талаар бичсэний дараа түүнийг нутагт нь орохыг ЗХУ хориглосон. Тэрбээр 1934 онд дэлхийг тойрох аялалд гарч, Японд сар гаруй амьдарчээ. Дараа нь Германы сэтгүүлч Герберт Мюллерийн хамт Өвөр Монголд очсон байна. Тэр үед Манжуурыг эзлээд байсан Японы цэргүүд тэднийг Хаалган хотруу буцаж явахыг тушаажээ. Хаалган орох гурван замаас хамгийн аюулгүйг нь заалган явсан хоёр сэтгүүлчийг Өвөр Монголын их замын дээрэмчид олзлон, 100 мянган мексик мөнгөн песо нэхсэн байна. Герберт Мюллерийг хоёр хоногийн дараа сулласан ч Жонсыг 14 хоногийн дараа буудан хороосон байдаг. Түүнийг ЗХУ-ын тагнуулчдын даалгавраар хөнөөсөн гэж Украинд үздэг юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.109.130) 2020 оны 08 сарын 14

хох нь

0  |  1
Zochin(85.218.48.83) 2020 оны 08 сарын 14

Yu bichih bee ha ha .Ene mundag setguulchiig Zublultuud horooson yum bol yahaaraa uburmongoliin deeremchid 1000 meksik mungu nehsen bj taarahiin?

0  |  0
Зочин(203.91.115.50) 2020 оны 08 сарын 14

Өвөр Монголчууд хороосон гэсэн байна ш дээ. Хятадууд гэсэн үг биздээ

0  |  1
Tojo(66.181.168.131) 2020 оны 08 сарын 15

Uvur mongolin deeremchid 100 myangan peso meso lol,uhsen baasnih ni setguulch garet jonhson monson umhii hujaa tochigo manj chyatsga hujaa zuvlultin tagnuul hujaa mujaa baasan boov huhsun uhsen balarsan chyatsaga baasaa shaagaad bnaa

1  |  0
Mundag(112.96.132.132) 2020 оны 08 сарын 14

Yostoi sain er baij de.

0  |  0
Top