Аваргуудын лиг: РБ Лейпциг хагас шигшээд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 14

Өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн 1/4 финалын тоглолт явагдаж, Германы Лейпциг баг Испанийн Атлетикотой Лиссабон хотод тоглолоо. РБ Лейпциг баг 2:1 харьцаатай ялснаар түүхэндээ анх удаа Аваргуудийн лигийн хагас шигшээд шалгарсан. 2009 онд байгуулагдсан тус баг энэ жил анх удаа энэ том тэмцээнд оролцсон билээ.

Тэд Италийн Аталантаг буулган авсан Францын ПСЖ багтай энэ сарын 18-нд тоглох юм.

РБ Лейпциг Герман – Атлетико Испани 2:1 (0:0, 2:1)

Жозе Алваладе

Гоол: 1:0 – 50 Ольмо, 1:1 – 71, пенальти Жоау Феликс, 2:1 – 88 Адамс.

РБ Лейпциг – Гулачи, Клостерманн, Упамекано, Хальстенберг, Лаймер (Адамс, 72), Кампль, Анхелиньо, Забитцер (Мукиеле, 90), Ольмо (Шик, 83), Нкунку (Айдара, 83), Поульсен.

Атлетико – Облак, Триппьер, Савич, Хименес, Лоди, Коке (Фелипе, 90), Эррера (Жоау Феликс, 58), Сауль, Феррейра Карраско, Льоренте, Диего Коста (Мората, 72).

Шар хуудас: Лоди (62), Клостерманн (70), Кампль (82), Айдара (87), Хименес (90).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top