Бурхан болоочдын ар гэрийнхэнд мэдэгдэлгүйгээр шарил чандарлажээ

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 14

-Хувийн компаниуд бурхан болоочдын шарилыг зөвшөөрөлгүй газарт хямд үнээр нутаглуулдаг гэв-

Чимээгүй хотын газрыг чөлөөлж, орчин үеийн буяны зан үйлтэй уялдуулах нь зөв талаар лам, хуварга, судлаачид тайлбарлах болжээ. Зөвшөөрөлгүй газарт оршуулсан болон хаагдаад олон жил болсон хуучин оршуулгын газарт байрлах бурхан болоочдын шарилыг чандарлах замаар газрыг нь өөр зориулалтаар ашиглах боломжтой болгох ажил үе шаттайгаар хийгдэж байна.

Энэ ажлын хүрээнд 2020 оны наймдугаар сарын 1-13-ны өдрүүдэд Гүнтийн зуслан, Шүлэг уулын энгэр, Нарангийн энгэрт зөвшөөрөлгүй оршуулсан нийт 100 шарилыг нүүлгэн шилжүүлэх, чандарлах ажил хийгджээ. Бурхан болоочдын шарилыг чандарлан оршоох зорилгоор босгосон “Далан давхар”-т байдаг ганц суварга дээр уг зан үйлийн нэг өчигдөр (2020.08.13) болсон бөгөөд лам, хуваргууд болон бурхан болоочдын ар гэрийнхэн ирсэн байв.

Нас барсан хүмүүсийнх нь “ясыг өндөлзүүлж” байгаад ар гэрийнхэн нь тааламжгүй, гомдоллонгуй байлаа. Учир нь бурхан болоочдын ар гэрийнхэнд мэдэгдэлгүйгээр шарилуудыг чандарласан байна.

Энэ талаар тэдгээр хүмүүс “Хэзээ монгол хүмүүс өвөг эцгийнхээ шарилыг ухаж, ясыг нь өндөлзүүлдэг байсан юм бэ. Тухайн үед 1998 онд “Улаанбаатар Буян” ХХК-аас зохих ёсны зөвшөөрөл авсны дагуу бид хөгшчүүлээ нутаглуулсан. Харин одоо ногоон бүс буюу зөвшөөрөлгүй газарт нутаглуулсан гэж хэлж байгаад нь гомдолтой байна. Хамгийн гол нь талийгаачдын ар гэр, үр хүүхэд, ач зээ нарт нь юу ч хэлээгүй. Хэдэн жилийн дараа энэ эко ногоон бүс гээд байгаа газар ямар нэгэн хаус, барилга баригдсан байвал бид заргалдана” гэж байлаа.

Энэ талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хог хаягдлуудын зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригун “Бид талийгаачдын шарилын байршлуудыг бүгдийг нь судалж, нэр ус, хөшөөн дээр нь байсан бүх нэрсийг тэмдэглээд, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Өнгөрсөн онд бид бараг мянга гаруй шарилыг нүүлгэн шилжүүлсэн. Ар гэр нь талийгаачдынхаа шарилыг нутаг руу нь шилжүүлсэн. Ар гэр нь холбогдоогүй шарилыг чандарласан. Чингэлтэй, Сонгинохайхан дүүргийн Дэнжийн мянга орчим бүсийн гэр хорооллын айлуудын цахилгаан эрчим хүчний уналтаас сэргийлэн хүчдэлийг дэмжих зорилгоор чөлөөлсөн газарт Дэд станц барьсан. Сүүлийн үед оршуулгын газруудыг бизнес гэж хардаг байгууллагууд маш олон болсон. Ард иргэдэд илүү хямд үнэ амлан зөвшөөрөлгүй газруудыг зарж борлуулдаг болсон байна” гэв.

Харин нэмэлт тайлбар өгөхөөр “Улаанбаатар Буян” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхзаяа “Улаанбаатар хотын Нийслэлийн захирагчын ажлын албанаас явуулж байгаа тендерийн дагуу зөвшөөрөлгүй оршуулгын газарт байрлуулсан бурхан болоочдын шарилыг нүүлгэх, чандарлах, хүндэтгэх ажлыг 60 жилийн түүхтэй манай компани хийж гүйцэтгэсэн. Улаабаатар хотын хүрээнд зөвшөөрөлтэй гэсэн оршуулгын газрууд тухайн үед Нарангийн энгэр, Мааньтын оршуулгын газар, Далан давхар байсан. Харин хувийн компанийн хувьд зөвшөөрөл олгох үндэслэл огт байхгүй. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлагдсан 86 дугаарр тогтоол гэж байдаг. Үүнд зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй оршуулгын газруудыг тусгаж өгсөн байдаг” гэв.
 


Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар нас баралтын тоо 15-17 мянга хүрдэг. Харин Улаанбаатар хотын хэмжээнд жилд 7500 гаруй иргэн нас бардаг гэх судалгаа байдаг. Түүний 20 орчим хувь нь чандарлах ёс заншлаар бурхан болоочоо нутаглуулдаг ба 80 гаруй хувь нь уламжлалт аргаар буюу газарт оршоож булшлах зан үйлээр нутаглуулж байна. Үүнээс үзэхэд жилд дунджаар нийслэл хотод 14 га талбай бурхан болоочийг нутаглуулахад хэрэгтэй. Харин Монгол улсын хэмжээнд 32 га талбайг бурхан болоочийг нутаглуулахад зарцуулж чимээгүй хотын эзлэх талбай тэлсээр байна. Иймээс цаашид энэхүү газар чөлөөлөх ажлыг үе шаттайгаар тасралтгүй зохион байгуулаад зогсохгүй нийслэлийн хэмжээнд байрлах зөвшөөрөлтэй оршуулгын газруудын болон чандарлаж оршуулах оршуулгын талаарх бодит мэдээллийг иргэд олон нийтэд таниулах нь оршуулгаас үүдэлтэй сөрөг үр дагаваруудыг бууруулах, иргэдийн эрүүл таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал алхам болох юм.

Б.ОТГОН-ЭРДЭНЭ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.89) 2020 оны 08 сарын 17

Haaguur tiim medee zar yavsan yum bee???aav min narangiin engert noirsoj bgaa yumsn.yaaj medeh vee??!

0  |  0
Zochin(202.9.46.89) 2020 оны 08 сарын 17

Haaguur tiim zar medeelel

0  |  0
Zochin(202.9.46.89) 2020 оны 08 сарын 17

Haaguur tiim

0  |  0
хүүрнүүдээ(66.181.161.29) 2020 оны 08 сарын 17

үхдэлүүдээ та нар үхсэн хүний нэр барьж үлдсэн ар гэрийг нь тонож дээрэмдхээ болиооо бузар хүүрнүүдээ та нар бол үхсэн хүний зовлогыг мэрж идэж байгаагаас ялгаагүй шүү

0  |  0
Unsh(64.119.25.140) 2020 оны 08 сарын 17

Hawar zar medee yawj bsan

0  |  0
хахаха(202.9.46.59) 2020 оны 08 сарын 17

МАН-ын маоист дээрэмчид хулгайч луйварчид одоо бүр хүний шарил ухдаг болжээ. Энэ арай дэндэж байгаа юм биш үү?

1  |  0
Ха(103.26.195.21) 2020 оны 08 сарын 17

Улаанбаатар буян гж хүний үхлээр мөнгө хийсэн нэг компани байна аа

3  |  0
Дээмаа(66.181.161.40) 2020 оны 08 сарын 17

Цэвэрлэж нүүлгэж болноо.ар гэр нь мэдээгүй хүмүүс бж болно шдээ.овог нэрийн тодорхой бичээд олон нийтийн хэвлэл цахим орчинд нийтлэж болно шд.

1  |  0
зочин(202.179.24.58) 2020 оны 08 сарын 15

зөвөө зөв, хот оршуулгын газар болж дууслаа\n

1  |  0
Зочин(66.181.161.116) 2020 оны 08 сарын 15

Цэвэрлэ

1  |  0
Top