Тагнуулын ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар П.Одонбаатарыг томиллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 08 сарын 13


Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн (2020.08.12) ээлжит хуралдаанаар Пэлжээгийн Одонбаатарыг Тагнуулын ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар томиллоо.

Пэлжээгийн Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Цэргийн байгууллагад нийт 25 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой.


Ажлын туршлага
 

1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч;

1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч;

2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга;

2018-2019 онд Тагнуулын ерөнхий газрын албаны дарга;

2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан.

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(59.153.114.108) 2020 оны 08 сарын 14

Энэ яалтчгүй намын томилолт байна. Энэ хүн гадаадын ямар ч соёл арга барил мэдэхгүй, удирдлагад ажиллах хүн биш байна. харин сайн мөрдөн байцаагч байж болно. Тагнуулын байгууллагад сайн шинжээч, асар их олон улсын хэл соёлын мэдлэгтэй, стратегич хүн байх ёстой. Энэ хүн дидломат ч ёс мэдэхгүй нь илэрхий

1  |  0
Naran(64.119.21.186) 2020 оны 08 сарын 14

Тагнуулын байгууллагын удирдлагад маш сайн мэдлэг боловсролтой хүн ажиллах ёстой. Наад зах нь олон улсад хүлээн зөвшөөрсөн таван хэлний ядахдаа аль нэгийг нь дээд зэргээр эзэмшсэн байх ёстой. Энэ хүний ажилласан байдплыг харахад шаардлага хангахгүй л байна даа. Бодвол намын томилолт л биз дээ\n\n

1  |  0
Top