ФОТО: ОХУ дахь СОЁД овгийнхны амьдрал

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 13

Соёд гэдэг нь Урианхай ястны овог юм. Тэд Хөвсгөлийн зүүн эрэг, ОХУ-н Өвөр Байгалаар нутагладаг. Нийт соёд овогтой хүн Монгол Улсад 400 гаруй бүртгэгдсэн байдаг.
 

ОХУ-д байдаг соёдууд буриадуудтай холилдсон ч уусалгүй, уламжлал, ёс заншлаа хадгалан үлджээ.

Соёдууд ихэнхдээ тайга, ууланд амьдардаг.

Хамгийн сүүлийн хүн амын тооллогоор ОХУ-д 3579 соёд хүн бүртгэдсэн нь бүгд Буриадад амьдарч байна.

Тэд олон жилийн турш цаа буга, мал аж ахуй эрхлэн, нүүдэллэж иржээ.

Саяны тайгад мөн ан хийнэ.

Уулын голд тэд шороор загасчлана.

Бөө мөргөлтэй. Жил бүр уулын эзэнд өргөл өргөдөг.

Анд гарахын өмнө ёслол үйлдэж, тайгын эзэн Баян-хангайд залбирна.

Уламжлалт сууц нь урц.

Соёд овогтон өөрийн хэлтэй байсан ч дараа нь буриад хэл хэрэглэдэг болжээ.

Соёд хэл XXI зуунд хэрэглээнээс бүрэн гарчээ.

2001 оноос тус хэлийг сэргээхээр кирилл үсгэнд тулгуурласан сурах бичиг гаргасан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top